Мел Гибсон
Мел Колм-Силь Жерард Гибсон (Англи: Mel Colm-Cille Gerard Gibson, 1956 оны нэгпүгээр сарын 3-нд төрсөн) нь Америкийн жүжигчин, кино найруулагч, продюсер болон зохиолч юм.
Мел Гибсон | |
---|---|
Төрсөн | Мел Колм-силь Жерард Гибсон 1956 оны 1 сарын 3 Нью-Йорк, Америкийн Нэгдсэн Улс |
Мэргэжил | Жүжигчин, кино найруулагч, продюсер, зохиолч |
Эхнэр (нөхөр) | Робин Мур Гибсон (1980 онд гэрлэсэн, 2009 онд салсан[1] |
Намтар
засварлахМел Гибсон (Англи: Mel Gibson) нэрээрээ олноо танил болсон тэрээр Нью-Йорк хотын Уестчестър тойргийн Пийксил хотод 11 хүүхэдтэй америк-ирланд гэр бүлийн зургаа дахь нь болон мэндэлжээ.[2][3] Түүний эцэг болон эцгийн талын ах дүүс[4] нь урлагийн хүмүүс байсан тул хүүхдүүд нь тэр дундаа Гибсон болон Дональ нар нь урлагийн авъяастай байжээ. Гибсоны нэрний хувьд эхний үе нь «Гэгээн Мел» болон «Епископ Ардага», хоёр дахь үе нь «Колумба» (нутгийн хуучны дуудлага нь Colm-Cille) нарын Ирландын түүхэн санваартнуудын нэрнээс үүсэлтэй ажээ. 12 настайдаа гэр бүлийнхнийхээ хамт Австралийн Сидней хотод шилжин сууршиж, тэндээ жүжигчний мэргэжлээр Австралийн Драмын урлагийн Үндэсний их сургуулийг төгсчээ.
1979 онд дэлгэцийн бүтээлийн гараагаа «Бүгчим зун»[5] киногоор эхлүүлсэн бөгөөд тухайн жилээ «Тим», «Галзуу Макс» гэх кинонуудад гол дүрд тоглож[6], эргүүлийн цагдаагийн офицер, мотоцикльч Макс Рокатанскигийн дүрээр хэд хэдэн шагналд нэр дэвшиж байсан байна. Кинонд тоглосоны хөлс чамгүй мөнгө олсон тэрээр ирээдүйн эхнэр Робины хамт Хойд Австралийн Аделаиде хотод бие даан амьдрах болжээ.
1981 он, Австралийн кино дэлгэцийн шинэ танил болсон[7][8][9] Гибсон «Галзуу Макс» цувралын хоёрдугаар ангид тоглон түүгээрээ Америкийн кино дэлгэцийн оддын хүрээлэл Холливудын замналаа эхлүүлсэн байна.[10] 1984 онд тухайн жилийнхээ шилдэгт зүй ёсоор тооцогдох гурван кинонд жүжигчин Энтони Хопкинс, Сисси Спейсек, Дайан Китон нартай хамтран гол дүрүүдэд тогложээ. Австралийн найруулагч Рожер Доналдьсоны найруулсан түүхэн сэдэвт «Баунти» кинонд хөлөг онгоцны офицер Флетчер Кристианы дүр, Америкийн найруулагч Марк Райделийн найруулсан Оскарын шагналд нэр дэвшиж байсан «Гол» кинонд фермийн эзэн Том Гарвиний дүр, болсон явдлаас сэдэвлэн Австралийн найруулагч Жиллиан Армстронгийн найруулсан «Хатагтай Соффельд» кинонд Эд Биддлийн дүрийг тус тус бүтээж Холливудын жүжигчин болсон юм. 1985 онд «Галзуу Макс» цуврал киноны гуравдугаар ангид тоглоод түр завсарласан[11] Гибсон 1987 онд Америкийн найруулагч Ричард Доннерийн найруулсан инээдмийн сэдэвт-тулаант «Үхлийн зэвсэг» кинонд Лос-Анжелесийн цагдаагийн газрын мөрдөгч Мартин Риггсийн дүрийг бүтээсэн[12] бол найруулагч Роберт Тауны найруулсан гэмт хэргийн сэдэвт онц сонирхолтой «Текилагийн өглөөний нар» хар тамхины наймаачин байсан Дэйл «Мак» МакКассикийн дүрийг 1988 онд бүтээв. 1990 онд нээлтээ хийсэн «Утсан дээрх шувуу» кинонд хар тамхины наймааг илрүүлэхэд тагнуулын төв газрын ажилтанд тусалж буй ялтан Рик Жармин, Америкийн кино үйлдвэр «Icon продакшны» анхны бүтээл Уильям Шекспирийн «Гамлет» зохиолоос сэдэвлэсэн «Гамлет» киноны[13] Гамлет, «Эйр Америка» кинонд Вьетнамын дайны үеэр Лаосын нутагт осолддог "Эйр Америка" зорчигч тээврийн онгоцны нисгэгч Жен Риакийн дүрийг тус тус бүтээжээ. 1989 онд байгуулагдсан «Icon продакшн» нь Гибсоны өөрийн нь үүсгэн байгуулсан өдгөөгийн кино үйлдвэрүүдийн томоохон төлөөллийн нэг юм.
Гибсон 1992 онд «Үхлийн зэвсэг», 1994 онд «Маверик», «Каспер» зэрэг кинонуудад гол дүрүүдийг бүтээсэн ба улмаар, 1995 онд Оскарын 10 номинацид нэр дэвшиж "Шилдэг зураг авалт", "шилдэг найруулагч", "шилдэг бүтээл", "шилдэг дууны найруулга", "шилдэг нүүр будалт" зэрэг таван шагналыг хүртсэн «Хатан зоригтон» кинонд Шотландын эрх чөлөөний нэрт тэмцэгч Уильям Уоллесын дүрийг бүтээж өөрөө найруулагч, продюсерээр ажиллаж дэлгэцийн урлагийн бүхий л хүндтэтгэлийг хүлээсэн байна.[14][15]
Түүний 2000 онд гол дүрд нь тоглосон «Эх оронч», «Эмэгтэй хүн юуг хүсдэг вэ» болон дуу оруулсан «Тахианууд оргосон нь» зэрэг кинонуудын орлого бүгд 100 сая долларыг хол давж шилдэг бүтээлүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ.[16]
612 сая орчим долларын ашигаараа[17] бүх цагийн ашиг орлогоороо тэргүүлэгч киноны жагсаалтын эхний 60 дугаарт орох 2004 оны «Христийн хилэн»[18] киног Гибсон бичиж, найруулан продюсерээр нь ажиллаж, түүний «Icon продакшн» бүтээсэн байдаг юм.[19]
Хувийн амьдрал
засварлахГибсон «Галзуу Макс» киноны нэгдүгээр ангид тоглосоныхоо дараахан танилцсан[20] Робин Денис Мур хэмээх эмэгтэйтээгээ 1980 оны зургаадугаар сарын 7-нд гэр бүл болжээ.[21] Нэг охин, зургаан хүүгийн эцэг эх болж улмаар хоёр ач хүүгийнхээ зулайг үнэрлэсэн[22] тэр хоёр 2006 оны наймдугаар сард тусдаа амьдрахаар шийдэн[23], 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд гэр бүлээ цуцалсан[24] байдаг байна. Одоо Гибсон Оросын төгөлдөр хуурч, дуу зохиогч Оксана Григорьеватай хамтран амьдарч байгаа.[25]
Кино
засварлахТоглосон бүтээлүүд
засварлахОн | Англи нэр | Монгол нэр | Дүр | Цалин, $ |
---|---|---|---|---|
1977 | Summer City | Бүгчим зун | Сколлоп | 400 |
1979 | Tim | Тим | Тим | |
1979 | Mad Max | Галзуу Макс | Макс Рокатански | 15 000 доллар |
1980 | The Chain Reaction | Харгис гинж | төмөр сахал | |
1981 | Gallipoli | Галлиполи | Фрэнк Данн | 35 000 доллар |
1981 | Mad Max-2 | Галзуу Макс 2 | Макс Рокатански | |
1982 | Special forces Z | Z тусгай салаа | ахмад Келли | 1000 доллар |
1982 | The Year of Living Dangerously | Амьдралын аюултай жилүүд | Гай Гэмильтон | |
1984 | The Bounty | Баунти | хөлгийн ахмадын туслах | |
1984 | The River | Гол | Том Гарви | 500 000 |
1984 | Mrs. Soffel | Хатагтай Соффель | Эд Биддл | |
1985 | Mad Max-3 | Галзуу Макс 3 | Макс Рокатански | 1 200 000 доллар |
1987 | Lethal Weapon | Үхлийн зэвсэг | Мартин Риггс | |
1988 | Tequila Sunrise | Текилагийн өглөөний нар | Дэйл «Мак» МакКассик | |
1989 | Lethal Weapon 2 | Үхлийн зэвсэг 2 | Мартин Риггс | |
1990 | Hamlet | Гамлет | Гамлет | |
1990 | Bird On A Wire | Утсан дээрх шувуунууд | Рик Жармин | |
1990 | Air America | Эйр Америка | Жен Риак | |
1992 | Forever Young | Үргэлж залуугаараа | ахмад Дэниел МакКормик | |
1992 | Lethal Weapon 3 | Үхлийн зэвсэг 3 | Мартин Риггс | 10 000 000 |
1993 | Man Without a Face | Нүүргүй хүн | Жастин МакЛеод | |
1994 | Maverick | Маверик | Брэт Мэверик | 15 000 000 |
1995 | Braveheart | Хатан зоригтон | Уильям Уоллес | |
1995 | Casper | Каспер | камео | |
1995 | Pocahontas | Покахонтас | Жон Смит | |
1996 | Ransom | Золиос | Том Маллен | 20 000 000 |
1997 | Conspiracy Theory | Хуйвалдааны онол | Жерри Флетчер | 20 000 000 |
1997 | Fathers' Day | Аавуудын өдөр | Скотт | |
1997 | Fairy Tale: A True Story | Жигтэй түүх | эцэг Фрэнсиса | |
1998 | Lethal Weapon 4 | Үхлийн зэвсэг 4 | Мартин Риггс | 25 000 000 |
1999 | Payback | Төлөөс | Портер | |
2000 | What Women Want | Эмэгтэй хүн юуг хүсдэг вэ | Ник Маршалл | |
2000 | Million Dollar Hotel | Сая долларын зочид буудал | Мөрдөгч Скиннер | |
2000 | Patriot | Эх оронч | Бенжамин Мартин | 25 000 000 |
2002 | We Were Soldiers | Бид эр цэргүүд байсан юм | дэд хурандаа Хэл Мур | 25 000 000 |
2002 | Signs | Мөр | хутагт Грэм Хесс | 25 000 000 |
2003 | Singing Detective | Мөрдөгч | доктор Гиббон | |
2004 | Paparazzi | Папарацци | эмнэлгийн өвчтөн | |
2006 | Who Killed the Electric Car? | Цахилгаан машиныг хэн эвдэв? | камео | |
2010 | Edge of Darkness | Харанхуйн хөвөө | Томас Крэйвен |
Найруулагчаар ажилласан бүтээлүүд
засварлахАмжилт болон шагналууд
засварлах- People's Choice Awards: Favorite Motion Picture Actor (1991,[26] 1997,[27] 2001,[28] 2003,[29] 2004)[30]
- People's Choice Awards: Favorite Motion Picture Star in a Comedy (2001)[28]
- ShoWest Award: Male Star of the Year (1993)[31]
- ShoWest Award: Director of the Year (1996)[32]
- American Cinematheque Gala Tribute: American Cinematheque Award (1995)[33]
- Hasty Pudding Theatricals: Man of the Year (1997)[34]
- Australian Film Institute: Global Achievement Award (2002)[35]
- Honorary Doctorate Recipient and Undergraduate Commencement Speaker, Loyola Marymount University (2003)[36]
- World's most powerful celebrity by US business magazine Forbes (2004)[37]
- Hollywood Reporter Innovator of the Year (2004)[38]
- Honorary fellowship in Performing Arts by Limkokwing University (2007)[39]
- Outstanding Contribution to World Cinema Award at the Irish Film and Television Awards (2008)[40]
Эшлэл
засварлах- ↑ "Mel Gibson uninjured in Malibu crash". August 16, 2010. Архивласан огноо 2010-08-19. Татаж авсан: 2010-08-23.
- ↑ "Mel Gibson to be honoured at IFTA ceremony – RTЙ Ten". Rte.ie. Татаж авсан: 2010-07-12.
- ↑ Lawrence Donegan (2004-02-29). "Observer profile". London: Guardian. Татаж авсан: 2010-07-12.
- ↑ "Ancestry of Mel Gibson". Wargs.com. Татаж авсан: 2008-10-22.
- ↑ "Gibson blushes as first screen kiss surfaces". The Sunday Times. July 10, 2005. Татаж авсан: 20 July 2010.
- ↑ Atterton, Margot. (Ed.) The Illustrated Encyclopaedia of Australian Showbiz, Sunshine Books, 1984. ISBN 0-86777-057-0 p 86
- ↑ Mercado, Andrew. Super Aussie Soaps, Pluto Press Australia, 2004. ISBN 1-86403-191-3 p 111
- ↑ Mercado, Andrew. Super Aussie Soaps, Pluto Press Australia, 2004. ISBN 1-86403-191-3 p 154-156
- ↑ Moran, Albert. Moran's Guide to Australian TV Series, Allen & Unwin, 1993. ISBN 0-642-18462-3 p 371-2
- ↑ Valdez, Joe (2007-12-20). "Mad Max Beyond Thunderdome (1985)". This Distracted Globe. Archived from the original on 2009-07-27. Татаж авсан: 2010-08-24.
- ↑ Morris, Mark (July 16, 2000). "Mel Gibson: Proud or prejudiced?". The Observer. London. Татаж авсан: 19 July 2010.
- ↑ Adler, Shawn (December 7, 2006). "From 'Mad Max' To His Infamous Rant: Mel Gibson's Highs And Lows". MTV.com. Archived from the original on 16 Есдүгээр сар 2010. Татаж авсан: 19 July 2010.
- ↑ the NewsMax.com Staff (September 22, 2004). "Gibson to Get Hollywood Producer of the Year Award". NewsMax.com. Татаж авсан: 19 July 2010.
- ↑ "1995 Academy Awards". Filmsite.org. Татаж авсан: 2010-07-12.
- ↑ [1] The best – and worst – movie battle scenes April 2, 2007
- ↑ "Mel Gibson". Box Office Mojo accessdate=2009-05-24.
{{cite web}}
: Missing pipe in:|work=
(help); line feed character in|work=
at position 16 (help) - ↑ "The Passion ofthe Christ (2004) - Box office Mojo". Box Office Mojo. Татаж авсан: 19 July 2010.
- ↑ "Jesus Christ!! What – Ain't It Cool News: The best in movie, TV, DVD, and comic book news". Aintitcool.com. Татаж авсан: 2008-10-22.
- ↑ "Gibson's way with words". USA Today. 2006-08-01.
- ↑ DEVLIN, REBEKAH (2007-10-16). "Star's family farewell father". The Advertiser. Архивласан огноо 2012-05-26. Татаж авсан: 2009-06-06.
- ↑ Mel Gibson: Living Dangerously, Wensley Clarkson, Thunder's Mouth Press, New York, 1993, page 125.
- ↑ Jones, Oliver (2009-04-21). "INSIDE STORY: Meet Mel Gibson's Children — Mel Gibson". People.com. Татаж авсан: 2010-07-18.
- ↑ "Source: Tension Between Mel Gibson and Wife Was Obvious". People. April 15, 2009. Татаж авсан: 20 July 2010.
- ↑ "Mel Gibson's marriage ends after 28 years and beach embrace pictures". The Daily Telegraph. London. April 14, 2009. Татаж авсан: 20 July 2010.
- ↑ Tedmanson, Sophie (April 29, 2009). "Mel Gibson debuts Russian girlfriend Oksana Grigorieva". The Sunday Times. London. Archived from the original on 19 Тавдугаар сар 2009. Татаж авсан: 20 July 2010.
- ↑ "People's Choice Awards Nominees & Winners: 1991". PeoplesChoice.com. Татаж авсан: 18 July 2010.
- ↑ "People's Choice Awards Nominees & Winners: 1997". PeoplesChoice.com. Татаж авсан: 18 July 2010.
- ↑ 28.0 28.1 "People's Choice Awards Nominees & Winners: 2001". PeoplesChoice.com. Татаж авсан: 18 July 2010.
- ↑ "People's Choice Awards Nominees & Winners: 2003". PeoplesChoice.com. Татаж авсан: 18 July 2010.
- ↑ "People's Choice Awards Nominees & Winners: 2004". PeoplesChoice.com. Татаж авсан: 18 July 2010.
- ↑ "Star-gazing". The Milwaukee Journal. March 13, 1993. Archived from the original on 4 Есдүгээр сар 2015. Татаж авсан: 18 July 2010.
- ↑ DeArmond, Michelle (March 8, 1996). "Travolta, Bullock honored". Las Vegas Sun. Татаж авсан: 18 July 2010.
- ↑ BWW News Desk (March 25, 2010). "Jennifer Garner and Sarah Silverman Added to All-Star Lineup Honoring Matt Damon". Broadway World. Татаж авсан: 18 July 2010.
- ↑ Rush, George (February 25, 1997). "CONTRACT TALKS PUT SLY ON THE CUTTING EDGE". New York Daily News. Татаж авсан: 18 July 2010.
{{cite news}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) - ↑ Sams, Christine (December 9, 2002). "Gulpilil leads lesser lights to glory". The Sun-Herald. Татаж авсан: 18 July 2010.
- ↑ "MAY 1003 GIBSON SPEAKS AT LMU'S UNDERGRADUATE COMMENCEMENT PR". lmu.com. Loyola Marymount University. Archived from the original on 22 Долдугаар сар 2010. Татаж авсан: 18 July 2010.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help) - ↑ "Jesus helps Mel hit No. 1". CNNMoney.com. June 18, 2004. Татаж авсан: 18 July 2010.
- ↑ Galloway, Stephen (November 15, 2004). "Innovator of the Year: Mel Gibson". The Hollywood Reporter. Татаж авсан: 18 July 2010.
- ↑ "Awestruck by 'Lethal Weapon'". Malaysia Star. September 23, 2007. Татаж авсан: 18 July 2010.
- ↑ "Mel Gibson to be honoured at IFTA ceremony". Rte.ie. Татаж авсан: 2008-10-22.
Намтар
засварлах- McCarty, John (2001). The Films of Mel Gibson. New York: Citadel. ISBN 0806522267.
{{cite book}}
: Unknown parameter|month=
ignored (help) - Clarkson, Wensley (2004). Mel Gibson: Man on a Mission. London: John Blake. ISBN 1-85782-537-3.
{{cite book}}
: Unknown parameter|month=
ignored (help)
Холбоос
засварлах- Мел Гибсон — Internet Movie Database
- Мел Гибсон Open Directory Project төслийн вэбсайт дахь
- "Exclusive: Mel Gibson's Apocalyto Now" (sic), by Tim Padgett/Veracruz, Time magazine