Марша Гей Харден

АНУ-ын жүжигчин

Марша Гей Харден (англ. Marcia Gay Harden, 1959 оны наймдугаар сарын 14-нд Калифорни мужийн Ла Хойя хотод төрсөн) — Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин эмэгтэй.

Марша Гей Харден
Marcia Gay Harden
Марша Гей Харден 2007 онд
Марша Гей Харден 2007 онд
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк
Төрсөн огноо 1959 оны 8 сарын 14
Төрсөн газар Ла Хойя, КалифорниАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1979—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал «Оскар» (2000)

Замналын товчоонЗасварлах

Харден драмын урлагаар ТИС-д бакалавр, НИС-д магистр горилсон ба «Миллерийн бэлчир» (1990), «Анхны эхнэрүүдийн клуб» (1996), «Флаббер» (1997) болон «Танилц, Жо Блэк» (1998) кинонуудаар олонд танигдсан. Улмаар «Поллок»-ийн (2000) туслах дүрээр «Оскар» гардсан.

«Нууцлаг мөрөн»-ий (2003) туслах дүрээр «Оскар», «Гилд»-эд дэвшсэн Харден «Сансрын ковбойчууд» (2000), «Онгон байгалийн дунд»-дад (2007) ур чадвараа гайхуулсан.

«Манан» киноны (2007) туслах дүрээр «Сатурн»,[1] «Аллагын сахиус» (2009) жүжгийн гол дүрээр «Тони» гардсан.

Гадны холбоосЗасварлах

  Commons: Марша Гей Харден – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

ЭшлэлЗасварлах

  1. Awards for Marcia Gay Harden. Internet Movie Database. the original on 2013-08-17-с архивлагдсан. 2013-08-09-д хандсан.