Мажид Бугерра
Мажид Бугерра (Араб: مجيد بوغرة, Франц: Madjid Bougherrá, 1982 оны аравдугаар сарын 7-нд Францын Лонвик хотод төрсөн) — Алжирын хөлбөмбөгчин бөгөөд Алжирын шигшээд тоглодог.
![]() Бугерра 2012 онд | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Мажид Бугерра | ||
Төрсөн огноо | 1982 оны 10 сарын 7 | ||
Төрсөн газар | Франц, Лонвик | ||
Өндөр | 1.90 м | ||
Байрлал | төвийн хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | чөлөөт агент | ||
Өсвөрийн баг | |||
1999–2000 | Кетиньи | ||
2000–2002 | Лонвик | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2002–2006 | Геньон | 49 | (1) |
2006 | → Кру Александра (зээл) | 11 | (1) |
2006–2007 | Шеффилд Уэнсдей | 28 | (2) |
2007–2008 | Чарльтон Атлетик | 34 | (2) |
2008–2011 | Рейнжерс | 81 | (3) |
2011–2014 | Лехвия | 43 | (3) |
Шигшээ баг‡ | |||
2004 | Алжир (23-) | 3 | (0) |
2004– | Алжир | 62 | (4) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2012 оны 4 сарын 6. † Гараа (Гоол). |
Замнал Засварлах
Францын Геньоноос гараагаа эхэлсэн тэрбээр Кру Александра, Шеффилд Уэнсдей болон Чарльтон Атлетик түүнчлэн Рейнжерс зэрэг англи, шотландын багуудад зургаан жил гаруй хугацаанд тогложээ.
2011 оны наймдугаар сард Рейнжерсээс катарын Лехвияд 1.7 сая фунтээр элссэн[1] бөгөөд 2011, 2014 онуудад лигт аваргалахад сайн тоглосон байдаг.[2] 2014 оны тавдугаар сард Бугерра Лехвияг орхисон.[3]
Шигшээ Засварлах
Францын Лонвик хотод мэндлээд Дижонд торнисон Бугерра Алжирын шигшээд тоглохыг эрэлжийлжээ.[4] 2006 оны ДАШТ-ий сонгонд Зимбабветай анхлан гараалж,[5] 2007 оны долоодугаар сарын 2-нд Кабо Вердетэй тулахад (2:2) гоолдож байв. 2014 оны ДАШТ-д оролцохдоо ахлагч байв.
Амжилт Засварлах
- Рейнжерс
- Шотландын аварга (3): 2008/09, 2009/10, 2010/11
- Шотландын цомын эзэн: 2008/09
- Шотландын лигийн цомын эзэн (2): 2009/10, 2010/11
- Шотландын лигийн цомын дэд байр: 2008/09
- Лехвия
- Катарын аварга: 2011/12, 2013/14
- Хувийн
- Рейнжерсийн шилдэг тоглогч - хөгжөөн дэмжигчид: 2008/09
- Алжирын шилдэг хөлбөмбөгчин - сэтгүүлчид: 2009
Эшлэл Засварлах
- ↑ "Defender Madjid Bougherra leaves Rangers for Lekhwiya". BBC. 10 August 2011. Retrieved 14 August 2011.
- ↑ "Former Rangers defender Madjid Bougherra wants to return to Ibrox".
- ↑ "Former Rangers defender Madjid Bougherra wants to return to Ibrox".
- ↑ "World Cup 2010 – Madjid Bougherra". BBC Sport. Retrieved 5 September 2010.
- ↑ "Zimbabwe – Algeria match report" FIFA, 24 January 2010
Холбоос Засварлах
- Мажид Бугерра - Soccerbase
- Мажид Бугерра — National-Football-Teams.com
- Албан ёсны цахим хуудас (фр.)
- Профайл - fifa.com (англ.)
- Профайл - transfermarkt.de (Герман)
Загвар:2010 оны Африк үндэстний цомд Алжирын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2010 оны ДАШТ-д Алжирын хөлбөмбөгийн шигшээ