Ляоян чөлгөө (хятадаар:辽阳路, пиньинь:Liáoyáng lù) бол Юань гүрний үеийн Ляоян син шэний доторх нэгэн чөлгөө юм. Тус чөлгөөг байгуулах болсон түүх нь 1287 онд Наян вангийн бослого гарч, дарагдсаны дараа Хубилай хааны шийдвэрээр, Чингис хааны дүү ноёдын зүүн гарын вангуудын харьяатын нутагт хятадын уламжлалт тогтолцоотой засаг захиргааг байгуулах нь зүйтэй гэж үзснээр, Жи Юаний 25-р онд (1288 он) хуучин Киданы Ляо улс, Зүрчиний Алтан улсын үе дэхь Ляоян фу гэсэн засаг захиргааны байгууламжид тулгуурлаж байгуулагдсан юм.

Дотоод бүтэц

засварлах

Энэ чөлгөөд Ляоян сянь, Гайжөү, Ижөү, Лууха голын адаг, Тайзи гол, Ляодунгийн хойгийн ихэнх газрыг багтааж, баруун талдаа Данин чөлгөө, баруун өмнө талдаа Гуаннин фу чөлгөө, баруун хойд талдаа Нинчан чөлгөө, зүүн болон зүүн хойд талдаа Кайюань чөлгөө, өмнө талаараа Бохайн тэнгис, Гуулин улстай хиллэж байв. Эдгээр нь одоогийн БНХАУ-ын Ляонин мужийн Ляоян сянь, Фүшинь хот, Жан-у сянь, Синьмин сянь гэсэн газруудыг багтааж байв. Үүнээс гадна 5 мянгатын ноёд, 2 түмтийн ноёд цэрэг албатын хамт Ляоян чөлгөөнд оршин сууж байсан.

Холбоотой мэдээлэл

засварлах