Лешек Бальцерович

Польшийн эдийн засагч

Лешек Хенрик Бальцерович (пол. Leszek Henryk Balcerowicz; 1947 оны 1-р сарын 19-нд Польшийн Липно хотод төрсөн) - Польшийн эдийн засагч, улс төрч, монетаризмын төлөөлөгч. Тадеуш Мазовецки (1989—1991), Ян Биелецки (1991) болон Ежи Бузекийн (1997—2000) Засгийн газарт Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд байсан. Польшийн Төв банкны үүрэг гүйцэтгэдэг Польшийн Ардын банкны (польш. Narodowy Bank Polski) ерөнхийлөгч (2001—2007). Улс орноо социалист төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засаг руу хурдан шилжүүлэх Польшийн эдийн засгийн өөрчлөн байгуулалтын («Шок эмчилгээ» буюу «Бальцеровичийн төлөвлөгөө») санаачлагч бөгөөд зохион байгуулагч. Өнөөгийн байдлаар Варшавын эдийн засгийн сургуулийн профессор.

Лешек Бальцерович
Польшийн ерөнхий сайдын орлогч
Албан тушаал хашсан
1997 оны 10 сарын 31 – 2000 оны 6 сарын 8
ЕрөнхийлөгчАлександр Квасньевски
Ерөнхий СайдЕжи Бузек
Албан тушаал хашсан
1989 оны 9 сарын 12 – 1991 оны 12 сарын 23
ЕрөнхийлөгчВойцех Яруцелски
Лех Валенса
Ерөнхий СайдТадеуш Мазовецки
Ян Кристоф Биелецки
Сангийн сайд
Албан тушаал хашсан
1997 оны 10 сарын 31 – 2000 оны 6 сарын 8
Ерөнхий СайдЕжи Бузек
ӨмнөхМарек Белка
ДараахЯрослав Бауц
Албан тушаал хашсан
1989 оны 9 сарын 12 – 1991 оны 12 сарын 23
Ерөнхий СайдТадеуш Мазовецки
Ян Кристоф Биелецки
ӨмнөхАнджей Вроблевски
ДараахКарол Лутовски
Польшийн үндэсний банкны ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
2001 оны 1 сарын 10 – 2007 оны 1 сарын 10
ЕрөнхийлөгчАлександр Квасньевски
Лех Качински
Ерөнхий СайдЕжи Бузек
Лешек Миллер
Марек Белка
Казимир Марцинкевич
Ярослав Качински
ӨмнөхХанна Гронкевич-Валц
ДараахСлавомир Скрипек
Эрх чөлөөний холбооны дарга
Албан тушаал хашсан
1995 оны 4 сарын 1 – 2000 оны 12 сарын 18
ӨмнөхТадеуш Мазовецки
ДараахБронислав Геремек
Хувийн мэдээлэл
Төрсөн1947 оны 1 сарын 19 (1947-01-19) (77 настай)
Польш, Липно
Улс төрийн намЭрх чөлөөний холбоо, Ардчилсан нам
Эхнэр, НөхөрЕва Бальцерович
ХүүхэдМачей (1972), Войцэх (1980), Анна (1984)
МэргэжилЭдийн засагч

Л.Бальцерович 1969 онд тухайн социализмын үеийн эрх баригч нам болох Польшийн ажилчны нэгдсэн намд (Polskiej Zjednoczonej Partii Robotniczej -ПАНН-коммунист нам) элссэн байна.

Боловсрол

засварлах

1965-1970 онд Варшав хотын Төлөвлөгөө статистикийн Ерөнхий сургуулийн гадаад худалдааны ангид суралцаж онц дүнтэй төгссөн (1990 оноос хойш Варшавын Худалдааны төв сургууль, польш. Szkoła Główna Handlowa w Warszawie). Төгсөөд сургуульдаа эрдэм шинжилгээний ажил хийхийн сацуу багшилсан байна.

1972-1974 онуудад АНУ-ын Нью-Йорк хот дахь Сент Жонс Их сургуульд тэтгэлгээр суралцаж магистр хамгаалсан.

1975 онд Варшавын Худалдааны төв сургуульд Докторын зэрэг хамгаалсан байна.

1978-1980 онуудад Польшийн Ажилчны Нэгдсэн Намын (ПАНН) дэргэдэх Варшав хотын Марксизм-Ленинизмийн сургуульд ажилласан.

1981 онд Польшид цэргийн дэглэм тотоох үед ПАНН-аас гарсан байна. Польшийн Үйлдвэрчний Эвлэлийн "Эв санааны нэгдэл" үүсэхэд тэнд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна.

1989 оны 2-4 дүгээр сард болсон ПАНН, сөрөг хүчний "Дугуй ширээний уулзалт"-ад Л.Бальцерович оролцсон.

1989 оны 9 дүгээр срын 12-нд Тадеуш Мазовецкийн Засгийн газарт Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайдын албан тушаалд томилогдсон. Энэ үед тэрбээр Польшийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засаг руу хурдан шилжүүлэх төлөвлөгөөгөө («шокон эмчилгээ» буюу «Бальцеровичийн төлөвлөгөө» ) танилцуулж хэрэгжүүлж эхлүүлсэн.

"Бальцеровичийн төлөвлөгөө"-нд инфляцийг хатуу хязгаарлаж, улсын төсөв, түүхий эд, мөнгөний зах зээлийг нэг жилийн дотор тэнцвэрт байдалд оруулж, эдийн засгийн бүх салбарыг зах зээлийн зарчимд шилжүүлэхээр тусгасан юм. Үүний тулд жижиглэнгийн үнийг нэмэгдүүлж, төсвийн татаасыг бууруулж, бэлэн мөнгөний орлогыг хязгаарлаж, аж ахуйн нэгжүүдэд злотын хэсэгчилсэн дотоод буцаах чадварыг нэвтрүүлж, жигд хэмжээг тогтоосон юм. Шинэчлэл амжилттай болсон хэдий ч нийгэмд таалагдаагүй алхмууд байсан нь ойлгомжтой байсан тул тэр дараагийн Засгийн газарт орж чадаагүй юм.

Л.Бальцерович эргээд 1997 онд Ежи Бузекийн Засгийн газарт орж, 2000 он хүртэл ажилласан.

Тэрбээр 2001-2007 онд Польшийн Ардын банкны тэргүүнээр ажилласан байна. Тэр үедээ 2006 онд Монгол Банкны Ерөнхийлөгч О.Чулуунбатын урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийсэн.

2016 оны 4-р сараас 2017 оны 7-р сарын хооронд Украины Ерөнхийлөгч Петро Порошенко-гийн стратегийн зөвлөхөөр уригдан ажилласан байна.

Хувийн амьдрал

засварлах

Түний эцгийг Вацлав, эхийг Барбара гэдэг байсан. Лешекийг 2 настай байхад тэдний гэр бүл Торунь хот руу нүүсэн байна. Лешек Бальцерович хүүхэд болон залуу насандаа хөнгөн атлетикаар хичээлдэг байжээ. 1977 оны 11-р сарын 3-нд Ева Бальцеровичтай гэрэлсэн, тэд хүү Мачэй (1972-), хүү Войцэх (1980-) болон охин Анна (1984-) гэх 3 хүүхэдтэй.

"Хүндэт доктор" хүртээсэн Их, Дээд сургуулиуд

засварлах
 
Л.Бальцерович -Хүндэт доктор цол хүртэх үеэр
  • 1993: Université de Provence Aix-Marseille I (Франц)
  • 1994: University of Sussex, Их Британи
  • 1996: De Paul University, Chicago (АНУ)
  • 1998: Uniwersytet Szczeciński, Uniwersytet Mikołaja Kopernika w Toruniu-Польш, Abertay University, Staffordshire University- Их Британи
  • 1999: Uniwersytet Ekonomiczny w Bratysławie (Словак)
  • 2001: Uniwersytet Europejski Viadrina we Frankfurcie nad Odrą (ХБНГУ)
  • 2002: Universidad del Pacífico w Limie (Перу), Uniwersytet Aleksandra Jana Cuzy w Jassach (Румын)
  • 2004: Universität Duisburg-Essen (ХБНГУ)
  • 2006: Akademia Ekonomiczna im. Karola Adamieckiego w Katowicach, Akademia Ekonomiczna w Poznaniu, Akademia Ekonomiczna im. Oskara Langego we Wrocławiu, Uniwersytet Gdański-Польш
  • 2007: Szkoła Główna Handlowa w Warszawie. -Польш
  • 2008: Uniwersytet Warszawski, Uniwersytet Nowej Południowej Walii -Австрали
  • 2010: Uniwersytet Ekonomiczny w Krakowie-Польш
  • 2015: Universidad Francisco- Марроко

Цахим холбоос

засварлах