Польшийн Ажилчны Нэгдсэн Нам

Польшийн Ажилчны Нэгдсэн Нам, ПАНН (польш. Polska Zjednoczona Partia Robotnicza, PZPR) — Бүгд Найрамдах Польш Ард Улсын 1948-1989 онуудад эрх барьж байсан улс төрийн нам.

ПАНН-ын таних тэмдэг

Түүх засварлах

1948 оны 12-р сарын 15-нд Польшийн Ажилчны нам (ПАН) болон Польшийн Социалист нам хоёр нэгдэж байгуулагдсан улс төрийн нам. Тус нам ЗХУ-ын Коммунист Намтай нягт хамтран ажиллаж байсан.

1981 оны 7-р сард ПАНН-ын IX (онц) Их хурлаас намын шинэ хөтөлбөр боловсруулах тухай, "Социалист ардчиллыг хөгжүүлэх, социалист бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тогтворжуулахад ПАНН-ын тэргүүлэх үүргийг бэхжүүлэх тухай" тогтоолуудыг баталсан".

1986 оны 6-р сард ПАНН-ын нийт гишүүд, нэр дэвшигч гишүүдийн тоо 2 сая 126 мянган хүрч байжээ. Намын хэвлэлүүд нь "Трибуна Люду" (польш. Trybuna Ludu, орч. «Ардын индэр») сонин, "Нове Дроги" /Шинэ зам/, "Жичэ Партииi" /Намын амьдрал/ зэрэг сэтгүүл байжээ.

1989 оны парламентын сонгуулийн дараа сөрөг хүчнийхэнтэй (Эв санааны нэгдэл) хийсэн Дугуй ширээний хэлэлцээний шийдвэрийн дагуу тус нам эрх мэдлээ бүрэн алдаагүй ч нийгэмд дэмжлэг, эрх мэдэлгүй болсон нь илэрхий болсон. Үүний дагуу 1990 оны 1-р сарын 27-30-нд ПАНН-ын XI их хурал болж, 1639 төлөөлөгч оролцсон Их хурлаар намаа татан буулгах шийдвэрийг гаргасан байна.

ПАНН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нар засварлах