Вернер Хайзенберг

Вернер Карл Хайзенберг (герман. Werner Karl Heisenberg, — ˈhaɪzənbɛɐ̯k; 1901 оны 12-р сарын 5-нд Германы эзэнт улсын Бавари хант улсын Вюрцбург хотод төрсөн— 1976 ны 2-р сарын 1-нд ХБНГУ-ын Мюнхен хотод нас барсан) — германы онолын физикч, квантын механикийг үүсгэн байгуулагчдын нэг. 1932 оны Нобелийн физикийн шагналтан. Дэлхийн хоёрдугаар дайны үед германы цөмийн төслийн тэргүүлэх эрдэмтэн- онолч байсан.

Вернер Хайзенберг

Хайзенберг бол квант онолын хэд хэдэн суурь үр дүнд хүрсэн хүн юм: тэрээр матрицын механикийн үндэс суурийг тавьж, тодорхойгүй байдлын хамаарлыг томъёолж, квант механикийн формализмыг ферромагнетизм, Зееманы эффектын гажиг гэх мэт асуудлууд юм. Хайзенберг цөмийн хүчний анхны квант механик онолуудын нэгийг нээсэн. Тэрээр сансар огторгуйн цацраг туяаны физик, турбулентын онол, байгалийн шинжлэх ухааны философийн асуудалд зэрэг олон тооны бүтээлүүдтэй эрдэмтэн.