Кристиан Диор
Кристиан Диор (Франц: Christian Dior, 1905 оны 1 сарын 21 - 1957 оны 10 сарын 24) нь Францын дизайнер, мөн түүний бий болгосон хувцас загварын брэнд.
Францад төвтэй LVMH корпорацид харьяалагддаг.
Одоогийн дизайнерууд
засварлах- Кристиан Диор брэнд (Christian Dior)
- Жон Галлиано (John Galliano)
- Диор ом брэнд (Dior homme)
- Крис Ван Аш (Kris Van Assche)
Түүх
засварлахДизайнер Кристиан Диор
засварлах- 1905 - Францын Нормандид бизнесмэний гэр бүлд төржээ.
- Дипломатч болохоор шийдэн улс төрийн сургуульд суралцсан боловч тэр үед дэлгэрч байсан сюрреализмд автаж, найзтайгаа хамт галерей нээжээ. Сальвадор Дали, Жан Кокту нарын зураачидтай ажил төрлийн харилцаатай байсан боловч 1930-аад оны их хямралын үеэр ажилгүй болжээ.
- 1938 - Рожер Пигегийн хараанд өртөж, загварын ертөнцөд оров.
- 1946 - Хөвөнгийн хаан гэгдэх Марсель Буссак Люсиан Луроны загварын ордонд ажиллаж байсан түүний авъяас чадварыг үнэлж, тусдаа гарахад нь тусалснаар "Кристиан Диорын загварын ордон" Парисын Монтэнью гудамжны 30 тоотод бий болов.
- 1947 - "S/S коллекшн"-оороо Парисын загварын тайзанд гарч ирсэн.
- 1948 - Үнэртэй усны компани "Парфам Кристиан Диор-ыг байгуулав. Америкт лицензийн үйлдвэрлэлээ эхэлсэн.
- 1957 - Италийн "Монте Катини" аршаан сувилалд зүрхний шигдээсийн улмаас гэнэт нас баржээ.
Кристиан Диор компани
засварлах- 1957 онд Ив Сан Лорен Кристиан Диорын орыг залгаж ахлах дизайнер болсон.
- 1960 - Марк Боан ахлах дизайнер нь болов.
- 1968 - "Парфам Кристиан Диор" компанийг Моэ Хеннеси компани (өдгөөгийн LVMH) худалдаж авав.
- 1978 - Эцэг компани болох Марсель Буссак групп дампуурсны улмаас Агаш-Виро группийн харьяанд шилжив.
- 1984 - Бернар Арно Францын хөрөнгө оруулалтын банктай хамтарч Марсель Буссак группийг худалдаж авсан.
- 1985 - Групптээ буцаж нэгдэн, Арно захирал нь болжээ.
- 1989 - Жанфранко Фере ахлах дизайнер болов.
- 1990 - Арно LVMH компанийн захирал болов.
- 1996 - Жон Галлиано ахлах дизайнер болов.
- 2001 - "Диор Ом"-ын ахлах дизайнераар Эдди Триман томилогдов.
- 2007 - Крис Ван Аш Диор Омын ахлах дизайнер болов.
Гол брэндүүд
засварлах- Dior
- Dior Homme
Гадаад холбоос
засварлах- Dior.com
- Christian Dior Bag How to Spot a Fake