Кеньон Мартин

Америкийн сагсан бөмбөгчин

Кеньон Ли Мартин (Англи: Kenyon Lee Martin, 1977 оны арванхоёрдугаар сарын 12-нд Мичиган мужийн Сагинау хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Нью-Йорк Никс багт хүчний довтлогчийн байрлалд тоглодог. 2000 оны драфтын тэргүүн сонголтоор Нью-Жерси Нетс багт элсэж байв.

Цинциннати Биэркетс

засварлах

Мартины коллежид тоглож байсан баг. Охайо муж, Цинциннати хотын төв коллежийн багт тоглосон дөрөв дэх жил дээрээ 18,9 оноо, 9,7 бөмбөг авалт, 3,5 хаалт дунджилж Үндэсний хэмжээнд оны шилдэг тоглогчийн бүхий л шагналын эзэн болж байлаа. НБА-д элсэх бэлтгэлээ базаасан Мартины 4 дугаарын өмсгөлийг Цинциннати баг нь 2000 оны дөрөвдүгээр сарын 25-нд мөнхжүүлсэн юм. Тухайн оны НБА-гийн драфтыг тэргүүлж Нью-Жерси Нетс багт элсэв.

Мэргэжлийн замнал

засварлах

Нью-Жерси Нетс

засварлах

Нью-Жерси Нетсийн шинэ тоглогч Мартин эхний улирлыг 12 оноо, 7.4 бөмбөг авалт, 1.7 хаалт дунджилж үдэв. НБА-гийн холимог шинэ оддын тоглолтонд оролцож, улмаар НБА-гийн оны шилдэг залуу тоглогч сунгаанд аман хүзүүдэв. Дараахь улиралд тэр 14.9 оноо, 5.3 бөмбөг авалт, 1.3 бөмбөг таслалт, 1.7 хаалт дунджилав. Багаа дивизион, бүс, бүр шувтаргын тоглолт хүртэл гялалзсан амжилт гаргахад түүний ашигтай тоглолт их нөлөөлсөн байдаг. Гэвч хүчирхэг байсан Нетс Лос-Анжелес Лейкерс багийн аварга болохын төлөө бараагүй байдаг. Дараа жил нь Мартин 16.7 оноо, 9.5 бөмбөг авалт, 1.3 хаалт дунджилан НБА-гийн бүх оддын тоглолтонд анх удаагаа оролцов. Хоёр удаагаа шувтаргын тоглолтонд хүрч Сан-Антонио Спёрс багийг 4-2 харьцаагаар дийлсэнгүй. Тухайн жил Мартин бүсийн шилдэг довтлогч байсаныг дурдах нь зүйтэй.

Шиньжян Флайн Тайгерс

засварлах

Мартин 2011 оны зун өөрийн хүсэлтээр багаа орхисон юм. Энэ хооронд НБА-д ажил хаялтаас болж улирлын тоглолт хойшилсон байсан тул Мартинд Хятадын Шиньжян Флайн Тайгерс багаас лигийн түүхэнд байгаагүй өндөр үнийн санал тавин зөвшөөрүүлж амжсан байдаг.

Лос-Анжелес Клипперс

засварлах

2012 оны хоёрдугаар сарын 3-нд Лос-Анжелес Клипперс багтай гэрээ байгуулав.

Нью-Йорк Никс

засварлах

2013 оны хоёрдугаар сарын 21-нд Мартин Нью-Йорк Никс багаас 10 өдрийн гэрээ байгуулах саналыг зөвшөөрч,[1] гэрээ дуусах өдрөө үргэлжлүүлэн сунгасан юм.[2] Никст Кармело Энтонитой андуурагдах тохиолдол байдаг.

Мартины тоглосон багууд хасагдах шатанд тогтмол шалгардаг байжээ.

  1. Martin & Knicks Agree To Terms, The Latest On The Deal
  2. "Knicks Sign Martin For Remainder Of Season". Эх хувилбараас архивласан: 2013-03-18. Татаж авсан: 2014-04-10.

Холбоос

засварлах