Карл Ландштайнер
Карл Ландштайнер (Герман: Karl Landsteiner, 1868 оны 6 сарын 14 - 1943 оны 6 сарын 26) нь Австрийн биологич байв.
Карл Ландштайнер | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
|
Намтар
засварлахТэрээр Вена хотод хуульч, нийтлэлч Леополд Ландштайнерын хүү болон мэндлэсэн. Эцэг нь 6 настай байхад нь нас барж эх Фани Хэсс нь өсгөсөн байна.
1891 онд Венийн Их сургуулийг анагаах ухааны мэргэжлээр төгсөж, Эмил Фишерийн удирдлагын дор эрдмийн ажлаа эхэлсэн байна.
1908 онд Венийн Их сургуульд эмгэг судлалын доктор болсон. 1916 онд Хэлэн Властотой гэрлэж 1 хүүтэй болсон. Дэлхийн нэгдүгээр дайны улмаас Нидерланд руу нүүсэн байна.
1922 онд Нью-Йоркын Рокфеллерийн судалгааны газарт орж 1939 онд тэтгэвэрт гарсан ч амьдралынхаа эцсийн мөч хүртэл судалгаандаа үнэнчээр зүтгэж байжээ. Тэнд байх хугацаандаа Америкийн иргэншил олж авсан. Зүрхний шигдээсээр туршлагынхаа өрөөндөө насан эцэслэсэн байна.
Тэрээр 1909 онд одоогийн цусны бүлэг дэх ангиллын системийг анхлан нээж, 1930 онд Биологийн салбарт Нобелийн шагнал хүртсэн.
Цахим холбоос
засварлахЭнэ эмчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ дипломат төлөөлөгчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.