Венийн Их сургууль

Венийн Их сургууль (герман. Universität Wien, латин. Alma Mater Rudolphina Vindobonensis) -Австрийн нийслэл Вена хотод байрлах улсын Их сургууль юм.

Венийн Их сургуулийн лого-таних тэмдэг

1365 онд байгуулагдсан Венийн Их сургууль Европын ууган Их сургуулиудын нэг юм. Их сургууль өнөөгийн байдлаар 92 000 оюутан сурч байгаа нь герман хэл дээрх хамгийн том дээд сургууль болгож байгаа юм. Их сургууль оюутнуудад 130 боловсролын хөтөлбөрөөр сурах боломж олгодог байна. Оюутнууд албан бусаар -Хауптуни (герман. Hauptuni -орч. "Гол Их сургууль") гэж нэрлэдэг байна.

Венийн Их сургууль 1365 оны 3-р сарын 12-нд ах дүү IV Рудольф, III Альбрехт, III Леопольд Ван нар үүсгэн байгуулсан байна. Өөрийн Alma Mater Rudolphina гэх нэрийг үүсгэн байгуулагчийн дурсгалаар авчээ. Төв Европ дахь Праг хотын Карлын Их сургууль, Краков хотын Ягелллоны Их сургуулийн араас гурав дахь Их сургууль бөгөөд герман хэлтнүүдийн ууган Их сургууль ажээ.

Тус Их сургуульд багшилсан болон сурсан Нобелийн шагналтнууд:

  • Роберт Барани (Анагаах, 1913);
  • Юлиус Вагнер-Яурегг (Анагаах, 1927);
  • Ханс Фишер (Хими, 1930);
  • Карл Ландштайнер (Анагаах, 1930);
  • Эрвин Шрёдингер (Физик, 1933);
  • Виктор Франц Гесс (Физик, 1936);
  • Отто Лёви (Анагаах, 1936);
  • Конрад Лоренц (Анагаах, 1973);
  • Фридрих фон Хайек (Эдийн засаг, 1974).