Канли
Канли (заримдаа канлы́, кангли, каглы, башк: Ҡаңлы; каз: Қаңлы; кар: Қаңлы; кирг: Канды, Каңлы; ног: Канъылы; узб: Qangli) бол 6-р зуунаас 13-р зуун хүртэл төв азид нутаглаж байсан эртний түрэг гаралтай ард түмэн бөгөөд улмаар казах, киргиз, узбек, ногай, башкир, каракалпак, монгол зэрэг угсаатны дунд уусан шингэжээ.
Нэрний утга
засварлахКанли гэдэг нэрийг Махмуд аль-Кашгаригийн 1072-1074 онд бичсэн Диван Лугат ат-Турк гэх түрэг хэлний тайлбар тольд "ачаа зөөх тэрэг (повозка для перевозки груза)"[1], Рашид ад-Дины бичсэн Судрын чуулган бүтээлд "...Огус дайтан, тэдний нутгийг дээрэмдэж байсан яг тэр үел өөрсөдөө ухаан сийлэн тэрэг хийгээд, дээрэмдсэн юмаа тээн зарим нь олзоо малдаа ачаад явсан юм. Тэргийг түрэгээр канлы гэдэг учир тэднийг канлы гэж нэрлэжээ..."[2]
Түүхэн тойм
засварлахЭнэ угсаатны газар нутаг нь одоогийн Төв Азиар нутаглаж байсан нүүдэлчин аймаг ба Кипчак, Печенег, Хөх Түрэг, Огуз зэрэг томоохон ханлигуудтай хил залган амьдарч байжээ. 659-750 оны хооронд одоогийн Казахстаны нутагт Кангарын ханлигийг байгуулж оршин тогтнож байсан. Хожим 10-12 дугаар зуунд Печенегийн ханлиг, Кипчакийн ханлиг цөөнгүй канличууд нутаглаж байв. Мөн 12-13 дугаар Хорезм, Хар хааны улс, Хар Кидан зэрэг улсад хөлсний цэргийн алба хашиж байсан. 1220-иод оноос Монголын Чингис хааны байлдан дагуулалтаас хойш Монголд эзлэгдэж, эзэнт гүрэн даяар цэргийн алба гүйцэтгэх байдлаар тараагдаж бутарснаар очсон газар бүртээ шинэ ястан угсаатан үүсэхэд оролцсон. Төв Ази дахь нутагтаа үлдсэн нь одоогийн Казах, Киргиз, Ногай, Узбек, Каракалпак зэрэг үндэстэний дотор шингэж, 13-р зууны дундуур монгол нутаг руу нүүлгэн шилжүүлсэн зарим канли нар Юань Улсад цэргийн албанд үүрэг гүйцэтгэх болсон нь удаан хугацааны явцад бусад овог аймагтай ижилсэж Асуд, Харчин зэрэг овог аймгийг үүсгэжээ.
Алдар цуут хүмүүс
засварлах- Бүхүм: Хубилай хааны үеийн төрийн сайд
- Хама: Тогоонтөмөр хааны үеийн зальт түшмэл
- Ашбуха: Сэцэн хаан, Өлзийт хаадын үеийн бичгийн сайд
- Урус: Юань улсын цэргийн түшмэл
- Мянган: Юань улсын цэргийн түшмэл
- Чинтун: Тогоонтөмөр хааны үеийн түшмэл
- Канли Наунау: Юань улсын үеийн бичгийн эрдэмтэн
Эшлэл
засварлах- ↑ аль-Кашгари, Махмуд (2005). Диван Лугат ат-Турк. Алматы: Дайк Пресс. p. 1023. ISBN 9965-699-74-7.
- ↑ Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 52.