Каменка (Приднестр)

Каменка (Орос: Каменка, Украин: Кам’янка) нь Приднестрийн буюу Молдав улсын 9400 орчим оршин суугчтай хот юм. Энэ хот нь түүнтэй ижил нэртэй районы захиргааны төв бөгөөд Днестр мөрний эрэг дээр оршдог.

Camenca (рум.)

Каменка (орос)

Кам’янка (укр.)
Сүлд
Сүлд
Далбаа
Далбаа
Улс:  Приднестр (де-факто)
 Молдав (де-юре)
Район: Каменка район
Байгуулагдсан: 1608 он
Солбицол: 48° 2′ У, 28° 42′ ДКоординат: 48° 2′ У, 28° 42′ З
 
Хүн ам: 9,404 (2010[1])
 
Цагийн бүс: Дорнод Европын цаг
Утасны код: (+373) 216
 
Цахим хуудас:
Каменка (Приднестр) (Приднестр)
Каменка (Приднестр) (Приднестр)
Каменка (Приднестр)
Каменка (Приднестр)
Каменка (Приднестр)

Өнөөгийн Каменка хотын оршин буй бүс нутаг нь эрт дундад зууны үед Киевийн Русийн нутаг дэвсгэр байсан ба дараа нь Галиц-Волынийн Вант Улсад, сүүлд Литвын Их Вант Улсад, түүний дараа Польш-Литва Улсад харьяалагдаж байжээ. Хотын талаар хамгийн анх 1609 оны бичигт дурдагдсан байдаг бөгөөд энэ нь уг хотыг 1608 онд үүсгэн байгуулагдсан гэх шалтгаан болдог аж.[2] 1793 онд Приднестрийн нутагт Хаант Орос Улс цөмрөн орж ирснээр Каменка ч мөн Оросуудад эзлэгдэв.

Октябрийн хувьсгалын дараа тус бүс нутаг нь Зөвлөлт Оросын мэдэлд түүний нэгэн Бүгд Найрамдах Улс болох ЗСБН Украин Улсын харьяанд байж байгаад, 1940 оноос ЗСБН Молдав Улсад харьяалагдах болов. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Приднестр нь түр хугацаанд Румын Улсын эзэмшилд очсон тул Каменка ч бас Румыны мэдэлд байсныг 1944 онд Зөвлөлт Орос буцаан авсан байна.

1991 онд ЗХУ задран унасны дараа Молдав улс Приднестрийг өөрийн мэдлийнх хэмээн мэдэгдсэн. Гэвч дотоодын зөрчлөөс үүдэн Приднестр Молдаваас салсан байна. Хэдийгээр Молдав Приднестрийг зэвсгийн хүчээр эргүүлэн авахыг оролдсон боловч Транснистрийн цэрэгт ялагдал хүлээсэн байдаг.

1992 оноос эхлэн Приднестр нь Молдаваас де-факто тусгаар тогносон боловч олон улсад өнөөг хүртэл нэг ч улс тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөөгүй ба Молдавын нэг хэсэг хэмээн үздэг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Каменка – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Archivierte Kopie (Memento 2. Арваннэгдүгээр сар 2013 цахим архивт)
  2. "Каменка хотын түүх". Archived from the original on 2014-05-08. Татаж авсан: 2020-05-07.