Цагаан Орд
(Цагаан орд-с чиглүүлэгдэв)
Цагаан Ордны Улс нь XIII-XV зууны үеийн Алтан Ордны Улсын хараат улс юм. Энэ улсыг Зүчи ханы том хүү Орда хан байгуулсан. Энэ улс нь одоогийн Казахстаны хойд, зүүн хойд, Сибирийн төв ба өмнөд хэсэг, Енисей мөрний сав газар багтаж байсан.
Цагаан Ордны Улс нь өөрийн гэсэн хан эзэнтэй ч, Зүчийн Улсын зүүнгар нь болох тул, Бэрх Сарайд суух хааны нэрийг аливаа зарлиг, зоосон мөнгөний тэргүүнд тавьдаг байжээ. 1370-1390-ээд оны хооронд хаан ширээний төлөө үймээн самуун өрнөж байсан тул хүч чадал нь их суларчээ. 1446 онд Зүчи хааны хүү Шибаны удмын Абулхайр хан өөртөө өөртөө нэгтгэсэн.