Казахстан-Хятадын харилцаа
Казахстан-Хятадын харилцаа - БНКазУлс, БНХАУ-ын улс төр, эдийн засгийн харилцаа юм. Хоёр улс анх 1992 оны 1 дүгээр сарын 3-нд дипломат харилцаа тогтоосон байна.
Хятад |
Казахстан |
---|
Хоёр улс Элчин сайдын Яамдаа нийслэл Бээжин болон Астана хотуудад харилцан нээж ажиллуулж байна. Казахстан улсад Хятадын ЭСЯ-наас гадна Ерөнхий Консулын газар Алматы хотод үйл ажиллагаа явуулж байна. БНХАУ-д Казахстаны Ерөнхий Консулын газар Хонконг болон Шанхай хотод ажилладаг бөгөөд Өрөмч хотод паспорт визний алба ажиллуулдаг байна.
Казахстан-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн 30 гаруй жилд өндөр, дээд хэмжээнд тогтмол явагдаж байгаа бөгөөд арвин харилцааны эрх зүйн баримт бичгүүд байгуулжээ. Мөн талуудын парламент болон улс төрийн нам хоорондын харилцаа нягт явж иржээ.
Хятад, Казахстан улсыг нийтлэг хил, уул ус, гол мөрөн холбодог. Казахстан улс тусгаар тогтнолоо олж авсны дараа 1994 оны 4-р сарын 26-ны өдөр Казахстан, Хятадын Улсын хилийн тухай Хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хоёр улсын хоорондын улсын хилийн урт нь 1782,75 км, Үүнээс: хуурай газраар— 1215,86 км, усаар — 566,89 км. Хоёр улсын хил дээр үндсэн хоёр боомт байна. Үүнд: төмөр замын "Достык", "Алтынколь-Хоргос" юм.
Хоёр ард түмэн зэрэгцэн оршиж ирсэн олон жилийн түүхтэй. "Их торгоны зам" бол олон зууны тэртээгээс үүсэн казах-хятадын хамтын ажиллагааны эхлэл байсан гэж хэлж болно.
Улс төрийн харилцаа
засварлахХятад, Казахстан 1992 оны 1 дүгээр сард дипломат харилцаа анх тогтоож 2005 оны 7 дугаар сараас Стратегийн түншлэлийн харилцаа, 2011 оны 6 дугаар сараас Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, 2013 оны 9 дүгээр сард болон 2015 оны 8 дугаар сард Иж бүрэн стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэх шинэ үеийн тухай "Хамтарсан мэдэгдэл" тус тус гаргаж, 2019 оны 9 дүгээр сараас "Мөнхийн Иж бүрэн Стратегийн түншлэл"-ийн харилцаа хөгжүүлж ирсэн байна.
2019 оны 4 дүгээр сард Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев БНХАУ-д айлчилж "Нэг бүс, нэг зам" олон улсын дээд түвшний Хоёрдугаар хуралд оролцсон. Энэ үеэд Хятадын дарга Ши Жиньпин тус улсын "Найрамдал" одонгоор Н.Назарбаевыг шагнасан байна.
2019 оны 9 дүгээр сард Казахстаы Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев БНХАУ-д Төрийн айлчлал хийсэн.
Хоёр улсын удирдагч нар мөн жил бүрийн ШХАБ-ын дээд хэмжээний үеэр уулзаж хоёр талын асуудлуудаа хэлэлцдэг уламжлал тогтоод байгаа юм.
Хоёр улс бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах, бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна. Энэ чиглэлээр тус хоёр улсын хамтын ажиллагаа тууштай хөгжиж, тодорхой үр дүнд хүрч байна. Хоёр талын холбогдох байгууллагууд харилцан үйлчлэлийн байнгын механизмыг бий болгож, хоёр орны хамтын ажиллагаа "муугийн гурван хүч", үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины хууль бус наймаатай хамтран тэмцэх чиглэлээр аажмаар гүнзгийрч, бэхжиж байна. Мөн аюулгүй байдлыг хангах боловсон хүчнийг сургах зэрэгт хамтран ажиллаж байна.
Худалдаа, эдийн засгийн харилцаа
засварлах2019 онд хоёр улсын худалдааны эргэлт 21,99 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд өмнөх оныхоос 10,6% илүү болжээ. Үүнээс Хятадын экспорт 12,73 тэрбум ам.доллар, Казахстаны экспорт 9,26 тэрбум ам.доллар байжээ.
2019 онд Казахстанд оруулсан Хятадын шууд хөрөнгө оруулалт 400 сая ам.доллар, шууд бус хөрөнгө оруулалт 150 сая ам.доллар байсан бөгөөд Хятад улс Казахстанд нийт 29,66 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа ажээ. Ихэнх хөрөнгө оруулалт уул уурхай, тээвэр, барилгын салбарыг хамарчээ.
Хүмүүнлэгийн харилцаа
засварлахКазахстанд Күнзийн олон ангитай 4 сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Казахстаны 13 мянган оюутан Хятадад сурч, Хятадын 1300 оюутан Казахстанд сурч байгаа ажээ.