Нурсултан Назарбаев
Нурсултан Абишулы Назарбаев (хас. Nursultan Ábishuly Nazarbaev буюу Нұрсұлтан Әбішұлы Назарбаев, 1940 онд төрсөн) — 1991 until 2019 оноос хойш Бүгд Найрамдах Казакстан Улсын ерөнхийлөгч.
Нурсултан Назарбаев | |
![]() | |
Бүтэн нэр | Нурсулта́н Аби́шевич Назарба́ев Нұрсұлтан Әбішұлы Назарбаев |
---|---|
Төрсөн өдөр | 1940 оны 6 сарын 6 |
Төрсөн газар | Зөвлөлт Казакстанийн Алматы мужийн Чемолган суурин |
Улс орон | ![]() ![]() |
Ажил үйл | улс төрч |
НамтарЗасварлах
Нурсултан Назарбаев 1940 оны 7 сарын 6-нд Зөвлөлт Хасагийн Алматы мужийн Чемолган сууринд Абиш (эцэг), Альжан (эх) нарын хүү болон төрсөн. Одоо 82 настай. Уг гарвалаараа хасагийн их жузын шапырашты (хялангуд) яст хүн.
Дунд сургууль, мэргэжлийн сургууль дүүргээд 1960 онд Темиртау хотын төмөрлөгийн үйлдвэрт ажилчнаар орсон. 1969 онд намд элсэж, 1973—1977 онд Карагандын төмөрлөгийн комбинатын намын нарийн бичгийн дарга, 1977—1979 онд Карагандын мужийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1979—1984 онд Зөвлөлт Хасагийн намын төв хорооны нарийн бичгийн дарга, 1984—1989 онд Зөвлөлт Хасагийн Сайд нарын зөвлөлийн дарга, 1989—1991 онд Хасагийн намын төв хорооны нэгдүгээр бичгийн даргаар тус тус ажиллаж байв.
1990 оноос Зөвлөлт Хасагийн ерөнхийлөгч, 1991 оноос Казахстан улсын ерөнхийлөгч болжээ.
Назарбаев улсдаа их нэр хүндтэй бөгөөд 1991-2015 оны ерөнхийлөгчийн сонгуульд доорх хувиар сонгогдсон:
1991 | 1999 | 2005 | 2011 | 2015 |
---|---|---|---|---|
98.8% | 81% | 91% | 95.5% | 97.7% |
Гэр бүлЗасварлах
Эхнэр нь Сара Алпыскызы Назарбаева. 1962 онд гэрлэсэн. Дарига, Динара, Алия гурван охин төрүүлж өсгөсөн.