Ижил Мөрний Холбооны тойрог
(Ижилийн холбооны тойрог-с чиглүүлэгдэв)
Ижил Мөрний Холбооны тойрог (Орос: Приво́лжский федера́льный о́круг) нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч 7 Холбооны тойргийн нэг юм. Тус Холбооны тойрог нь Оросын Европын хэсгийн зүүн өмнөд хэсэгт оршино. 2002 оны тооллогоор 1,038,000 км² газар нутагтай Ижил Мөрний Холбооны тойрогт 31,154,744 хүн оршин сууж байжээ. 2008 оны 5 сарын 12-ноос тус Холбооны тойрог дахь ОХУ-ын ерөнхийлөгчийн элчээр Григорий Рапота томилогдон ажиллаж буй.
Приволжский федеральный округ (Орос) Ижил Мөрний Холбооны тойрог | |
---|---|
ОХУ дахь Ижил Мөрний Холбооны тойргийн байршил | |
Төрийн дуулал: байхгүй | |
Засаг захиргааны төв | Доод Новгород |
Байгуулагдсан | 2000 оны 5 сарын 13 |
Статус Холбооны субъектууд Эдийн засгийн бүсүүд |
Холбооны тойрог 14 багтана 3 багтана |
Код | |
Нутаг дэвсгэр | |
Нутаг дэвсгэр - Холбооны тойрог |
1,038,000 км² |
Хүн ам (2002 оны хүн амын тооллого) | |
Хүн ам - Хүн амын эрэмбэ - Нягтшил - Хотын - Хөдөөний |
31,154,744 хүн 30 хүн / км² 70.7% 29.3% |
Албан ёсны хэл | орос бусад |
Засгийн газар | |
Ерөнхийлөгчийн элч | Григорий Рапота |
Албан ёсны цахим сүлжээ | |
http://www.pfo.ru |
Ижил Мөрний Холбооны тойрогт 14 субъект багтдаг бөгөөд доорх жагсаалтад өөртөө засах өргөн эрх бүхий, үндэстний цөөнхүүдийн Бүгд Найрамдах Улсуудыг одоор тэмдэглэв:
Ерөнхийлөгчийн элч нар
засварлах- Сергей Кириенко (2000 оны 5 сарын 18 – 2005 оны 11 сарын 14), ОХУ-ын ерөнхий сайд асан
- Александр Коновалов (2005 оны 11 сарын 14 - 2008 5 сарын 12)
- Григорий Рапота (2008 5 сарын 12 - )[1]
Зүүлт
засварлах- ↑ Lenta.ru: Григорий Рапотагийн намтар (орос хэлээр)