Ивица Олич

Хорватын хөлбөмбөгчин

Ивица Олич (хор. Ivica Olić, 1979 оны есдүгээр сарын 14-нд Югославын БНУ-ын Давор хотод төрсөн) — Хорватын хөлбөмбөгчин бөгөөд Вольфсбург болон Хорватын шигшээд тоглодог.

Ивица Олич
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрИвица Олич
Төрсөн огноо1979 оны 9 сарын 14 (1979-09-14) (44 настай)
Төрсөн газарЮгославын БНУ, Давор
Өндөр1.82 метр[1]
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багВольфсбург
Дугаар11
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1996–1998Марсониа42(17)
1998–2000Херта II30(10)
1998–2000Херта2(0)
2000–2001Марсониа42(21)
2001–2002Загреб29(21)
2002–2003Динамо Загреб27(16)
2003–2007ЦСКА Москва78(35)
2007–2009Хамбург78(29)
2009–2012Бавари Мюнхен55(13)
2012–Вольфсбург63(23)
Шигшээ баг
1996Хорват (17-)3(0)
1997Хорват (18-)1(0)
1997–1998Хорват (19-)9(1)
1998Хорват (20-)1(0)
2000–2001Хорват (21-)6(2)
2002–Хорват94(19)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 3.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 19

Замналын товчоон засварлах

Хорватын Марсониа, германы Хертад цуцашгүй довтлогчоо харуулсан Олич Загреб болон Динамо Загребт дараалан лигт аваргалжээ. 2003 онд оросын ЦСКА Москвад ирсэнээр европт алдарших замналаа тавьсан байдаг.

2007 оны нэгдүгээр сард Хамбургт элсэж, 31-нд Энерги Котбустай бундеслигт анх гараалсан.[2]

2009 оны долоодугаар сарын 1-нд чөлөөт наймаагаар Бавари Мюнхенд гурван жилээр элссэн.[3] Наймдугаар сарын 8-нд Хоффенхаймтай тэнцэхэд (1:1) Олич гоолдож талархал хүлээв. 2010 оны гуравдугаар сарын 30-нд Аваргуудын лигийн шигшээ наймын Манчестер Юнайтедтай хийсэн хариуцлагатай тоглолтонд тэрээр ус агаар мэт гоолыг оруулсан түүхтэй.

Олич 2012–2013 онд Вольфсбургт элссэн.[4]

Шигшээ засварлах

Хорват түүнийг 2002 оны ДАШТ-д авч явсанаар хоёр тоглолтонд нэг гоолдсон амжилттай оролцжээ. Түүнээс хойш 2004 оны ЕАШТ, 2006 оны ДАШТ-д оролцсон ба 2010 оны ДАШТ-д Норвегитой тоглохдоо авсан бэртлийн улмаас өнжсөн. Уг нь сонгонд найман тоглолтонд гурван гоол оруулсан байжээ.

Олич ДАШТ-д 12 жилийн дараа буюу 2014 оны зургаадугаар сарын 18-нд хэсгийн тоглолтонд Камеруныг ялахад (4:0) Хорватын түүхэнд ахмаддаа гоолдсон юм.[5][6]

Гэр бүл засварлах

Ам бүл тав. Эхнэр хоёр хүү, нэг охины хамтаар амьдардаг.

Амжилт засварлах

Загреб
Динамо Загреб
  • Хорватын аварга: 2002/2003
ЦСКА Москва
Бавари
Хувийн
  • Хорватын лигийн мэргэн бууч (2): 20012002, 20022003
  • Хорватын шилдэг хөлбөмбөгчин: 2002, 2003
  • Хорватын шилдэг тоглогч: 2009[7]
  • Оросын лигийн шилдэг 33 тоглогч (2): № 2 (2003), (2004)
  • "Мөнгөн тах" шагнал: 2003

Эшлэл засварлах

  1. "Ivica Olić". VFL Wolfsburg. Retrieved 19 June 2014.
  2. "Tactical Formation". Football-Lineups.com. Retrieved 6 February 2007.
  3. "Olić set for summer switch to Bayern". UEFA. 4 January 2009. Retrieved 3 March 2012.
  4. "Die "Wölfe" holen Olic und buhlen um Giovinco". kicker (in German). 26 April 2012. Retrieved 27 April 2012.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  5. "Croatia boost hopes, Cameroon bow out". FIFA. 19 June 2014.
  6. "Olic: Twelve years and still going strong". FIFA. 19 June 2014.
  7. Чемпионат.ру: Олич признан игроком года в Хорватии

Холбоос засварлах

  Commons: Ивица Олич – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Загвар:2002 оны ДАШТ-д Хорватын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2004 оны ЕАШТ-д Хорватын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2006 оны ДАШТ-д Хорватын хөлбөмбөгийн шигшээ Загвар:2008 оны ЕАШТ-д Хорватын хөлбөмбөгийн шигшээ