Жузеппе Синьори
Жузеппе "Беппе" Синьори (Итали: Giuseppe "Beppe" Signori, 1968 оны 2 сарын 17-нд Бергамо мужийн Алцано Ломбардод төрсөн) нь Италийн хөлбөмбөгийн довтлогч, Серие A-гийн түүхэн дэх шилдэг довтлогчдын нэг билээ. Харамсалтай нь Синьори томоохон тэмцээнүүдэд түрүүлж байгаагүй. Хурдтай, зүүн хөлийн довтлогч тэрээр гоол оруулах гайхалтай чадвартай байлаа. Хөлбөмбөгийн замналаа эхлэхдээ зүүн жигүүрт тоглодог байсан бөгөөд хөндлөн дамжуулалтыг оновчтой хийдэг байв.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Өндөр | 1.71 м | ||
Байрлал | Довтлогч | ||
Өсвөрийн баг | |||
1981–1984 | Интернационале | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1984–1986 | Леффе | 38 | (8) |
1986–1989 | Пьяченца | 46 | (6) |
1987–1988 | → Тренто (зээл) | 31 | (3) |
1989–1992 | Фожжиа | 100 | (39) |
1992–1997 | Лацио | 152 | (107) |
1998 | Сампдори | 17 | (3) |
1998–2004 | Болонья | 143 | (67) |
2004–2005 | Ираклис | 5 | (0) |
2005–2006 | Сопрон | 9 | (3) |
Нийт | 541 | (236) | |
Шигшээ баг | |||
1992–1995 | Итали | 28 | (7) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. † Гараа (Гоол). |
Синьори бөмбөгөө нарийн мэдрэхийн тулд багадсан гутал өмсч тоглодог байснаараа алдартай. Тэрээр мөн торгуулийн цохилтыг өвөрмөцөөр гүйцэтгэдэг байв. Бусад тоглогчид шиг гүйж ирж өшиглөлгүй, бөмбөгнийхөө хажууд зогсож байгаад цохидог байжээ.
Клубийн амжилт
засварлахЗалуу Синьори Интернационале багийн сургалтын системд хамрагдсан боловч тус клубаас мэргэжлийн хөлбөмбөгчин болоход хэтэрхий намдана гэж үзсэн тул Леффе багаас мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа эхэлжээ (1984–86). Түүний дараа Пьяченца (1986–87, 1988–89), Тренто (1987–88), Фожжиа (1989–92), Лацио (1992–97), Сампдори (1998 оны 1 сар - 6 сар), Болонья (1998–2004) багуудад тоглож байгаад Италийг орхиж, Грекийн Ираклис багт 2004онд шилжжээ. Тэрээр 2005 оны 10 сард Унгарын Сопрон багтай 1 жилийн гэрээ байгуулан тоглож байгаад зодог тайлсан юм.
Синьори Серие A-гийн тоглогчдыг оруулсан гоолоороо 1993, 1994, 1996 онд 3 удаа тэргүүлсэн (3 дахь удаадаа Игорь Проттитой хамт хүртсэн). Нийтдээ Италийн дээд лигт 188 гоол оруулсан нь лигийн бүх үеийн түүхэнд 8-д орох үзүүлэлт билээ.
Олон улсын тавцанд
засварлахСиньори шигшээ багтаа өөрийн авъяас чадвараа бүрэн гаргаж чадаагүй бөгөөд энэ нь түүний ид үед шигшээ багийн дасгалжуулагч байсан Арриго Сакки Синьориг хагас хамгаалагчийн байрлалд тоглуулдаг байснаас үүдэлтэй. Тэрээр шигшээ багтаа 28 тоглож, 7 гоол оруулжээ. Синьоригийн оролцсон цорын ганц том тэмцээн нь 1994 оны ДАШТ бөгөөд уг тэмцээнд Синьори 2 чухал гоол оруулж, багаа дараагийн шатанд шалгаруулсан юм.
Зодог тайлсны дараа
засварлахЗодог тайлсныхаа дараа РАИ Радио1-д Серие А-гийн хөлбөмбөгийн тайлбарлагчаар ажиллаж байгаад[1] Тернана Кальчио багийн хөлбөмбөгийн асуудал эрхэлсэн захирлын албан тушаалыг 2008 - 2009 онд хашсан. Одоо Флоренц дэх алдарт Коверчиано сургуулийн дасгалжуулагчийн ангид багшлахын зэрэгцээ хөлбөмбөгийн багийн нь менежер хийж байгаа.
Шагналууд
засварлах- Серие A-гийн шилдэг довтлогч (3): 1992–93, 1993–94, 1995–96 (Игорь Проттитой хамт)
- Коппа Италиагийн шилдэг довтлогч (2): 1992–93, 1997–98
- Герин д'Оро: 1993
- Гаэтано Скиреа шагнал: 2004
Эшлэл
засварлах- ↑ "RAI: WEEKEND CON LO SPORT IN DIRETTA SU RADIO, TV E SATELLITE" (Italian хэлээр). Satellite Oggi. 2007-09-14. Эх хувилбараас архивласан: 2007-12-01. Татаж авсан: 2007-09-16.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link)