Ираклис Тессалоники (хөлбөмбөгийн баг)

Үндсэн өгүүлэл: Ираклис Тессалоники

Ираклис Тессалоники Хөлбөмбөгийн Баг (гре. ΠΑΕ Ηρακλής Θεσσαλονίκης) нь Грекийн Македон мужийн Тессалоники хотод байрлах Ираклис Тессалоники Гимнастикийн Багийн салбар хөлбөмбөгийн баг нь юм. Эртний Грекийн хүн-бурхан Хераклесийн (гре. Ηρακλής) нэрээр нэрлэгджээ. Тус баг нь Грекийн Супер лигт харьяалагддаг, Грекийн хөлбөмбөгийн хамгийн түүх намтар арвинтай баг билээ. Тессалоники хотынхоо анхны хөлбөмбөгийн баг болох Ираклис нь мөн Гректээ ч эртний багт тооцогдоно. Тессалоникигийн Хөлбөмбөгийн Холбоо (одоо тарсан) болон Грекийн Хөлбөмбөгийн Холбоог анх байгуулалцсан гишүүдийн нэг юм. Нэг улирлыг эс тооцвол Ираклис баг нь бүхий л түүхийнхээ турш Грекийн хөлбөмбөгийн тэргүүн зэрэглэлийн лигт өрсөлдсөөр иржээ. Ираклис баг 1976 онд Грекийн цом, 1985 онд Балканы цом хүртэж байв.

Ираклис Тессалоники
Бүтэн нэр Ираклис Тессалоники Хөлбөмбөгийн Баг
Хоч нэр Imitheos (Хагас бурхад)
Gireos (Хөгшчүүл)
Байгуулагдсан 1908 оны 11 сарын 29
Цэнгэлдэх хүрээлэн Кафтанзоглио цэнгэлдэх хүрээлэн,
Грек, Тессалоники
(Багтаамж: 28,029)
Ерөнхийлөгч Грек Иоаннис Такис
Менежер Грек Маринос Узунидис
Лиг Грекийн Супер лиг
2009-10 Грекийн Супер лиг, 10-р байр
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл
Энэ улирал

Ираклис хөлбөмбөгийн баг нь 1908 онд "Тессалоникигийн Осман Грекийн баг - Ираклис" (тэр үед Тессалоники хот Османы мэдэлд байсан) гэсэн нэртэйгээр байгуулагдсан, гэхдээ 1905 онд "Урлагийн найзууд" баг (1908 онд "Олимпиа"-тай нэгдсэн) анхныхаа хөлбөмбөгийн тоглолтыг хийж байсан нь уг багийн үндэс гэж үздэг.

Багийн уламжлалт өнгө нь Грекийн төрийн далбаатай ижил цагаан, хөх өнгө юм. Анх Тессалоникигийн зүүн төв хэсэгт, одоогийн Тессалоникигийн Аристотель Их Сургууль байрлаж буй газарт цэнгэлдэх хүрээлэн нь байсан бөгөөд засгийн газар их сургуулийн хотхонг өргөтгөхийн тулд газрыг нь худалдан авснаар 1960 онд хотын зүүн захад орших, төрийн мэдлийн Кафтанзоглио цэнгэлдэх хүрээлэн рүү нүүжээ. 2008 онд Ираклис баг өөрийн эзэмшлийн, зүүн Тессалоникид орших Микра хэмээх газарт өөрсдийн цэнгэлдэх хүрээлэнг барих төлөвлөгөө гаргасан.

Лиг дэх үзүүлэлтЗасах

Грекийн лигт эзэлсэн байрЗасах

1960-д он Байр 1970-д он Байр 1980-д он Байр 1990-д он Байр 2000-д он Байр 2010-д он Байр
1959-60 9 1969-70 6 1979-80 8* 1989-90 5 1999-00 6 2009-10 10
1960-61 8 1970-71 5 1980-81 - 1990-91 5 2000-01 5 2010-11
1961-62 9 1971-72 9 1981-82 6 1991-92 9 2001-02 6 2011-12
1962-63 6 1972-73 8 1982-83 8 1992-93 6 2002-03 7 2012-13
1963-64 12 1973-74 7 1983-84 3 1993-94 6 2003-04 8 2013-14
1964-65 11 1974-75 8 1984-85 5 1994-95 6 2004-05 7 2014-15
1965-66 12 1975-76 8 1985-86 4 1995-96 4 2005-06 4 2015-16
1966-67 9 1976-77 12 1986-87 6 1996-97 13 2006-07 13 2016-17
1967-68 13 1977-78 9 1987-88 6 1997-98 6 2007-08 10 2017-18
1968-69 11 1978-79 6 1988-89 4 1998-99 9 2008-09 10 2018-19

*Тайлбар: ПАОК багтай хийсэн, цомын төлөөх тоглолтыг тохиролцсон хэргээр дээд лигээс хасагдсан.

Шилдэг амжилт
Муу амжилт

Мэргэн буучидЗасах

Нэр Гоол
  Димитрис Гесиос 74
  Данийл Пападупулос 64
  Михалис Константину 63
  Фанис Тунтзиарис 62
  Вассилис Хатзипанагис 62

Олон тоглолтод оролцсонЗасах

Нэр Тоглолт
  Данийл Пападупулос 419
  Макис Сентелидис 312
  Бамбис Ксантопулос 283
  Вассилис Хатзипанагис 281
  Захариас Халиабалиас 280

ЕвропЗасах

ТоглолтуудЗасах

Улирал Тэмцээн Тойрог Баг Өөрийн талбайд Айлын талбайд
1961–62 Хот хоорондын Фэйрс цом 2-р тойрог   Нови Сад 2–1 1–9
1963–64 Хот хоорондын Фэйрс цом 1-р тойрог   Реал Сарагоса 0–3 1–6
1976–77 Цомтой багуудын цом 1-р тойрог   АПОЭЛ 0–0 0–2
1989–90 УЕФА-гийн цом 1-р тойрог   Сион 1–0 0–2
1990–91 УЕФА-гийн цом 1-р тойрог   Валенси 0–0 0–2 (НЦ)
1995–96 Интертото цом Хэсгийн тоглолт
(12-р хэсэг)
  Форверц 0–3
  Спартак Пловдив 0–0
  Айнтрахт Франкфурт 1–5
  Панерис Вильнюс 3–1
1996–97 УЕФА-гийн цом Урьдчилсан шат. 2-р тойрог   АПОЭЛ 0–1 1–2
1997–98 Интертото цом Хэсгийн тоглолт
(12-р хэсэг)
  Рид 1–3
  Мерани Тбилиси 2–0
  Торпедо Москва 1–4
  Флориана 1–0
1998–99 Интертото цом 2-р тойрог   Национал Бухарест 3–1 0–3
2000–01 УЕФА-гийн цом 1-р тойрог   Геюньон 1–0 0–0
2-р тойрог   Кайзерслаутерн 1–3 3–2
2002–03 УЕФА-гийн цом 1-р тойрог   Анортосис 4–2 (а) 1–3
2006–07 УЕФА-гийн цом 1-р тойрог   Висла Краков 0–2 (НЦ) 1–0

УЕФА-гийн багуудын тэмцээнд оролцсон байдалЗасах

2008 оны 2 сарын 22-ны байдлаар

Тэмцээн Тт Х Т Хд ОГ АГ
УЕФА Аваргуудын Лиг 0 0 0 0 0 0
УЕФА Цомтой багуудын цом 2 0 1 1 0 2
УЕФА-гийн цом 14 5 2 7 13 19
Хот хоорондын Фэйрс цом 4 1 0 3 4 19
УЕФА Интертото цом 12 4 2 6 14 23
Нийт 32 10 5 17 31 63

Цахим холбоосЗасах

Албан ёсны сайт

Хэвлэл

Мэдээлэл