Жастин Бибер
Жастин Дрю Бибер (англ. Justin Drew Bieber[6], 1994 оны гуравдугаар сарын 1-нд төрсөн) нь Канадын поп, R&B дуучин юм.[2][3][4]
Жастин Дрю Бибер | |
---|---|
![]() Бибер 2015 | |
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Жастин Дрю Бибер |
Төрсөн | 1994 оны 3 сарын 1 [1] |
Гарал | Канад, Стратфорд |
Хөгжмийн урсгал | Поп хөгжим, R&B[2][3][4] |
Мэргэжил | Дуучин–дуу зохиогч, хөгжимчин, жүжигчин |
Зэмсэг | Вокал, гитар, төгөлдөр хуур, даралтат хөгжим, бүрээ[5] |
Идэвхтэй | 2009–одоо |
Студи | Исланд, RBMG |
Хамтардаг уран бүтээлчид | Usher,Ludacris,Jaden Smith,Jack U |
НамтарЗасварлах
Бибер 1994 оны гуравдугаар сарын 1-нд Канадын Баруун өмнөд Онтарио бүсийн Лондон хотноо[7] төрж Стратфорд хотод өсч торнисон ба 18 настайдаа хүүгээ төрүүлсэн эх нь ажлын хөлс багатай туслах ажилчин хийдэг байв. Эцэг Жереми Бибер нь хүүтэйгээ харилцаатай байдаг ч эхнэр, хоёр хүүтэй гэдэг.[8][9] Биберийн өвөө Канадад цагаачлан суусан Герман хүн ажээ.[10]
Балчир ахуйдаа төгөлдөр хуур, бөмбөр, гитар болон бүрээ зэрэг хөгжмийн зэмсэгүүдийг тоглож сурсан[11] Бибер 2007 онд Стратфорд хотод зохиогдсон урлагийн авъяастан шалгаруулах уралдаанд Америкийн R&B дуучин Ne-Yo-гийн "So Sick" нэртэй дууг дуулж хоёрдугаар байрт шалгарсанаар урлагийн тавцнаа амжилттайгаар хөл тавих боломж нээгдсэн юм.[12] Өөрөөр хэлбэл энэ үед түүний ээж Маллет нь хүүгийнхээ бичлэгийг YouTube вэбсайт дээр байршуулан олон олон үзэгчдэд таниулж[13] улмаар Америкийн хөгжмийн авъяаслаг менежер Скутер Браун Биберийн бичлэгийг үзээд урлагт татан оруулахаар хөөцөлдөж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш Брауны туслалцаатайаар Бибер тухайн үед урлагийн тавцнаас илт танигдаж байсан Америкийн R&B дуучин Ашертай танилцаж[14] түүний дэргэд их зүйлийг сурсан гэдэг.
2008 оны есдүгээр сард Биберийн мэргэжлийн бичлэгийн студид гэрээ байгуулан цомгийн ажилд орсон бөгөөд 2009 оны тавдугаар сарын 18-нд анхны сингл цомог болгон "One Time" нэртэйгээр хэвлүүлжээ. Түүний Baby дуу Youtube-н хамгийн их үзсэн клипээр тодорч Геннисийн амжилтыг эвдсэн.[15] Тэрбээр 2010-2014 оныг хүртэл Диснейн од Селена Гомезтой үерхсэн билээ.
2016 онд тэрбээр дэлхийн хөгжмийн салбар дахь хамгийн гол шагнал болох Грэмми шагнал гардуулах ёслолоос "Where Are U Now" хэмээх дуугаараа шагнал хүртсэн юм.
Студийн цомгуудЗасварлах
- My World (2009)
- My World 2.0 (2010)
- My World Acoustic (2010)
- Believe (2012)
- Purpose (2015)
- Changes (2020)
- Justice (2021)
СинглүүдЗасварлах
- One Time (2009)
- One Less Lonely Girl (2009)
- Love Me (2009)
- Favorite Girl (2009)
- Common Denominator (2009)
- First Dance (Usher-ийн хамт, 2009)
- Bigger (2009)
- Down to Earth (2009)
- Baby (Лудакрисийн хамт, 2010)
- Never Let You Go (2010)
- Eenie Meenie (Шон Кингстоны хамт, 2010)
- Never Say Never (Жейден Смитийн хамт, 2010)
- Somebody To Love (Ремикс) (Usher-ийн хамт, 2010)
- U Smile (2010)
- Pray (2010)
- Boyfriend (2012)
- As Long As You Love Me(2012)
- "Beaty And A Beat (2012)
- "All Around The World (2012)
- "Take You (2012)
- "She Don't Like The Lights (2012)
- Sorry (2015)
- What Do You Mean (2015)
- Love Yourself (2015)
- Company (2015)
- Say You Love Me(2017)
- Yummy(2020)
ЭшлэлЗасварлах
- ↑ London, OntarioAnderson, Kyle. "Justin Bieber Joins The Ranks Of Youngest 'SNL' Performers", MTV Newsroom, MTV Networks, February 22, 2010. February 24, 2010-нд авсан.
- ↑ 2.0 2.1 Justin Bieber Biography & Awards. Billboard. Nielsen Business Media, Inc.. 2010-06-15-д хандсан.
- ↑ 3.0 3.1 Farber, Jim. "Justin Bieber, 'My World 2.0'", New York Daily News, March 23, 2010. 2010-06-14-нд авсан.
- ↑ 4.0 4.1 allmusic ((( Justin Bieber > Overview ))). Allmusic. Macrovision Corporation. October 21, 2009-д хандсан.
- ↑ MTV- Justin Bieber artist profile. MTV. MTV Networks. December 22, 2009-д хандсан.
- ↑ Greenblatt, Leah. "My World 2.0 (2010)", Entertainment Weekly, Time, March 10, 2010. June 11, 2010-нд авсан.
- ↑ Bieber - Birth Certificate (PDF). TMZ.com (2010). 2010-08-21-д хандсан.
- ↑ Hoffman, Jan. "Justin Bieber is Living the Tween Idol Dream", The New York Times, The New York Times Company, December 31, 2009
- ↑ Bartolomeo, Joey. "Meet Justin Bieber's Rockin' Dad", People, Time Inc., June 20, 2010
- ↑ “”. Justin Beiber interview on German television. Youtube.com. 2010-12-31-д хандсан.
- ↑ Parvis, Sarah E (2010). Justin Bieber. Kansas, Mo. : Andrews McMeel ; London : Simon & Schuster, 13–17. ISBN 9781449401818. Retrieved on 2010-08-04.
- ↑ Mitchell, Gail (2009-04-28). Usher Introduces Teen Singer Justin Bieber. Billboard. 2009-07-23-д хандсан.
- ↑ Herrera, Monica. ""Time" is right for teen singer Justin Bieber", Reuters, Thomson Reuters, July 13, 2009. July 22, 2009-нд авсан.
- ↑ TJ (August 11, 2009). Neon Limelight Interviews: Usher Protegé Justin Bieber: Accidental Star. Neon Limelight. August 11, 2009-д хандсан.
- ↑ Mitchell, Gail. "Usher Introduces Teen Singer Justin Bieber", Billboard, e5 Global Media, April 28, 2009
ХолбоосЗасварлах
- Албан ёсны цахим хуудас
- Жастин Биберын булан YouTube вэбсайт дахь
- Жастин Биберын булан Twitter вэбсайт дахь
- Жастин Бибер — Internet Movie Database
- Жастин Бибер Open Directory Project төслийн вэбсайт дахь