Жейден Смит
Жейден Кристофер Сайер Смит (англ. Jaden Christopher Syre Smith, 1998 оны долоодугаар сарын 8-нд төрсөн) нь [1][2] Америкийн жүжигчин, реппэр, дуу зохиогч, бүжигчин бөгөөд жүжигчин Вилл Смит болон Жада Пинкетт Смит нарын хүү юм. Тэр 2006 оноос Аз жаргалын эрэлд[3] киногоор жүжигчиний замналаа эхлүүлсэн ба түүнээс хойш Ертөнцийн төгсгөлийн өдөр болон Каратэ хүү зэрэг кинонуудад гол дүрд тоглосон билээ.
Жейден Смит | |
---|---|
![]() Жейден Смит 2009 оны Нобелийн шагнал гардуулах ёслолын хүндэтгэлийн концертон дээр. | |
Төрсөн |
Жейден Кристофер Сайер Смит 1998 оны 7 сарын 8 |
Мэргэжил | Жүжигчин, дуу зохиогч, реппэр, бүжигчин |
Идэвхитэй жил | 2003-одоо |
Каратэ хүү кино, Смит өмнө нь 1984 онд дэлгэцнээ толилуулагдаж байсан ижил нэрт киноны орчин үеийн хувилбарт жүжигчин Жеки Чаны хамт 2010 онд тоглож[4] өөрийгөө чамгүй сайн Хятадын тулааны урлагийн ушу спортын тамирчин болохоо харуулсан ба киноны "Never Say Never" нэртэй дууг.[5] Канадын дуучин Жастин Биберийн хамт хоршин дуулж сингл цомог бичүүлээд авсан нь бий.
Смитийн охин дүүг Уиллоу Смит (жүжигчин) гэх ба Трей Смит гэх эцэг нэгт ахтай.
ЭшлэлЗасварлах
- ↑ Nepales, Janet Susan. "Jackie Chan on Jaden Smith: ‘If he stays with me in China for 3 months, he will be a big star’", Manila Bulletin, 2010-06-13. 2010-10-29-нд авсан.
- ↑ The Associated Press. "Today in History", Seattle Times, 2009-06-29. 2010-10-29-нд авсан.
- ↑ Jackie Chan praises kung fu of Will Smith's son. Associated Press. the original on 2009-07-28-с архивлагдсан. 2009-07-21-д хандсан.
- ↑ Jaden Smith to Take On Karate Kid Redo" TV Guide with Jackie Chan. November 11, 2008. Retrieved on November 12, 2008.
- ↑ http://www.youtube.com/watch?v=_Z5-P9v3F8w