Жамъянжавын Баасанхүү

Жамъянжавын Баасанхүү (1946 онд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн- 2024 оны 7 сарын 1-нд нас барсан)- Монгол улсын Хүний Ардын Эмч, Хөдөлмөрийн баатар, нүдний эмч.

Жамъянжавын Баасанхүү
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилэмч

Боловсрол

засварлах

Ажилласан байдал

засварлах
  • 1971-1995 онд улсын клиникийн III эмнэлэгт, АУИС, УКТНЭ-ийн нүдний эмч, тасгийн эрхлэгч, нүд судлалын клиникийн удирдагчаар ажиллаж байв.
  • 1983 онд Монголд анх удаа нүдний хиймэл болор суулгах мэс заслын үндсийг тавьсан.

Ж.Баасанхүү нь 15 жилд 800 гаруй хүнд мэс засал хийжээ. Тэр нүдний даралтын үед хийгддэг хэд хэдэн бичил мэс засал хэт авианы болон дурангийн мэс засал, шингэн азотыг нүдний өвчний эмчилгээнд нэвтрүүлжээ. Нүдний бүх өвчинд тусламж үзүүлэх бололцоотой өвч тоноглогдсон "ОРБИС" хэмээх олон улсын "НИСДЭГ эмнэлэг"-т нэг жил ажиллажээ.

Ж.Баасанхүү нь Монгол улсынхаа нүдний өвчнийг анагаах албыг удирдаж байгаа дэлхийн хэмжээний тэргүүлэх эмч юм.

  • 1998 онд Монгол Английн хамтарсан "ВИЖНИ" (Хараа) нэртэй нүдний эмнэлэг байгуулж, уг эмнэлэгийн ерөнхий захирал, зөвлөх эмчээр ажиллан, хөдөө орон нутагт нүдний эмчилгээний шуурхай тусламж хүргэх төслийг хэрэгжүүлсэн.
  • 2001 онд "Болор мэлмий" эмнэлэг байгуулж улсын хэмжээнд нүдний төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээг 3 эмч, 3 сувилагч гэсэн мэргэжлийн багтайгаар эхлүүлсэн.

Нөхөр хошууч генерал Нямсүрэнгийн Алиасүрэн, хүү А.Энхбаяр, хүү А.Мөнхбаяр.

Бүтээлүүд

засварлах

Ж.Баасанхүү нь олон улсын хурал, зөвлөлгөөнд Монголоо төлөөлөн оролцож, АНУ-ын оптимологи, Европын болон ДЭМБ-ын "Мэдээлэл" сэтгүүлд түүний эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд нь хэвлэгджээ.

Цол зэрэг

засварлах
  • клиникийн профессор,
  • Америкийн нүд судлалын академийн гишүүн (1997),

Гавьяа Шагнал

засварлах