Нямсүрэнгийн Алиасүрэн
Нямсүрэнгийн Алиасүрэн (1943 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн)-БНМАУ-ын Улсын Аюулгүй байдлыг хамгаалах ерөнхий газрын дэд дарга. Хошууч генерал.
Тэрээр 1943 онд Хөвсгөл аймгийн малчин ард Нямсүрэнгийн ууган хүү болон төрсөн. Сумандаа бага сургууль төгсөж Улаанбаатар хотноо шилжин суралцаж 1961 онд Нийслэлийн 18-р дунд сургууль төгссөн байна.
1961-1966 онд ЗХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах Хорооны дээд сургуульд сурч олон улсын харилцааны мэргэжлээр төгсчээ.
1966-1967 онд НАХЯ-ны улсыг аюулаас хамгаалах газарт ахлах ажилтнаар ажиллаж байсан.
1967-1970 онд Нью-Йорк хотноо БНМАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт атташегаар томилогдон ажилласан.
1973-1976 онуудад Бангкок дахь НҮБ-ын Ази, Алс Дорнодын эдийн засаг, нийгмийн коммисын нарийн бичгийн дарга нарын газарт мэргэжилтнээр ажилласан.
1976 оноос НАХЯ-ны Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газарт хэлтсийн дарга.
1981-1990 оныг дуустал Ерөнхий газрын орлогч, газрын дарга, Улсын аюулгүй байдлыг хамгаалах ерөнхий газрын дэд дарга.
1991 оноос Засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороонд зөвлөх, МАХН-ын даргын зөвлөх.
2002-2006 онд Монгол Улсаас БНАЛАУ-д суух Элчин сайд.
2006-2013 онд Монголын бизнес хөгжлийн агентлагт ахлах менежер, захирал, Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид төр засгийн байгууллагатай харилцах асуудал эрхэлсэн захирал, хүний нөөцийн захирал зэрэг алба хашиж байв.
Шагнал
засварлахЦэргийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, байлдааны болон бусад медалиуд, ЗХУ-ын "Улаан таван хошуу" одон, Унгар, Болгар, Ардчилсан Герман, Куба, Польш, Чехословак зэрэг орны медалиудаар шагнуулсан байна.
1986 онд цэргийн дээд цол Хошууч генерал цол шагнагджээ. Н.Алиасүрэн нь 1967 онд гэрлэсэн, эхнэр Жамьянжавын Баасанхүү нь Монгол Улсын “Ардын эмч”, хүүхдүүд А.Энхбаяр хуульч, А.Мөнхбаяр гадаад хэлний мэргэжилтэй.