Сөүлийн Үндэсний Их Сургууль
Уриа | Veritas lux mea (Латин) Үнэн бол миний гэрэл |
Ерөнхийлөгч | И Жан Мү |
Төрөл | Үндэсний |
Байгуулагдсан он | 1946 |
Хандивын хэмжээ | 145.6 сая ам. дол. |
Багш, Профессор | 1.955 |
Албан хаагч | 991 |
Оюутны тоо | 20,304 (бакалаврт), 10,565 (магистрантур, доктoрантурт) |
Байрлал | БНСУ, Сөүл, Гванак дүүрэг |
Вэб хуудас | www.snu.ac.kr |
Сургуулийн нэр (Хангилаар) | 서울 대학교 |
Сөүлийн Үндэсний Их Сургууль (Солонгос: 서울대학교, англи: Seoul National University, товчлол нь: SNU), СҮИС нь 1946 оны 8 сарын 22-нд, Сөүл орчмын арван дээд боловсролын байгууллагын (сургуулийн) суурин дээр байгуулагдсан, БНСУ-ын Сөүл хотод байрладаг нэр хүндтэй боловсролын байгууллага юм. Анхны ерөнхийлөгч нь Хэнри Антсе[1].
Одоогийн байдлаар 30,869[1] оюутан, үүнээс, бакалаврын түвшинд 20,304, докторын сургалтад 2,973 оюутан суралцаж байна. Багш, профессоруудын тоо 1,928, ажилтан, албан хаагч 991 байна.
"The Times Higher Education Supplement"-ийн "Дэлхийн Их сургуулиудын рейтинг, 2007 он" жагсаалтад Сөүлийн Үндэсний Их Сургууль нь 51-т оржээ[2] (2006 оны жагсаалтад 63-т байсан бөгөөд 2019 онд 36-т оржээ).
Салбар сургуулиуд
засварлах
Коллежиудзасварлах
|
Төгсөлтийн дараахи сургалтзасварлахЕрөнхий хөтөлбөрзасварлах
Мэргэжлийн сургуулиудзасварлах
|
Сургуулийн оюутны хотхон
засварлах2003 онд Хөдөө Аж ахуй, Мал эмнэлгийн салбар нь Сөүл хотоос урагш 40 км-т байрлах Сувон хот дахь Саннок хотхоноос Гванак хотхон руу нүүж ирснээр, Сөүлийн Үндэсний Их Сургууль (СҮИС) нь үндсэн 2 хотхонтой болсон байна. Анхны Ёнгон хотхон нь Сөүл хотын хойд хэсэгт байрлана. Уг хотхонд Анагаах ухаан, Шүдний, Сувилахуйн ухааны коллежиуд, СҮИС-ийн эмнэлэг байрлана. Хоёрдахь буюу үндсэн хотхон - Гванак хотхон (Сөүл хотын өмнөд хэсэгт, Гванак дүүрэг) нь 1975 онд байгуулагдсан байна.
Гванак хотхон
засварлах- Гванак хотхон нь Сөүлийн метроны 2-р шугамын Сөүлийн Үндэсний Их Сургууль нэртэй буудлаас 1.5 км зайд оршино. Уг метроны буудлаас СҮИС хуртэл сургуулийн автобус үйлчилнэ.
- Инчоны Олон улсын нисэх буудлаас 6003, 6017 дугаарын автобусаар СҮИС хүрч болно.
- Мөн Сөүл хотын нийтийн тээврийн 02, 501, 651, 750, 5412, 5511, 5512, 5513, 5515, 5516, 5518, 5614, 6511 дугаартай автобусууд СҮИС хүрнэ.
Номын сан
засварлах1946 онд байгуулагдсан СҮИХ-ийн төв номын сан нь Гванак хотхонд байрлах ба ойролцоогоор 2.6 сая ном, товхимолтой.
Музей
засварлахСҮИС нь Гванак хотхондоо СҮИХ музей, СҮИХ-ийн урлагийн музей гэсэн 2 музейтэй.
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ Students and faculty statistics are according to the 2006 University Yearbook, see this page (Korean).
- ↑ "The Times Higher World University Rankings". The Times Higher Education Supplement. TSL Education. Эх хувилбараас архивласан: 2008-01-14.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(help)