Жамал Кроуфорд

Америкийн сагсан бөмбөгчин

Аарон Жамал Кроуфорд (Англи: Aaron Jamal Crawford, 1980 оны гуравдугаар сарын 20-нд Вашингтон мужийн Сиэтл хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Лос-Анжелес Клипперс багт тоглодог. холбон болон онооны тоглогчийн байрлалуудад хөрвөн тоглодог. 2000 онд драфтын найм дахь сонголтоор Кливленд Кавальерс багт хуваарилагдаж байв.

Кроуфорд шидэлт тун сайтай бөгөөд будагтай талбайд алдаатай довтлохдоо гаргуун. Ихэнхи тоглолтуудад сэлгээний тоглогчоор оролцож байв.

Кроуфорд Чикаго Буллз багт 4 жил тоглоод Нью-Йорк Никс багт очиж байлаа. Жамал 2007 оны нэгдүгээр сарын 26-нд 52 оноо авсан тоглолтон дээрээ 16 чөлөөт шидэлт, 8 холын зайн шидэлтийг алдалгүй гүйцэтгэсэн ажээ. Тухайн улиралд 17.6 оноо, 4.4 дамжуулалт, 1.0 бөмбөг таслалт дунджилсан юм. Харин дараа улиралд нь 20.6 оноо дунджилж байв.

2008 оны арваннэгдүгээр сарын 21-нд Голден Стэйт Уорриорз багт хүчний довтлогч Эл Харрингтоны зөрүүнд шилжсэн байна. Кроуфорд нэг довтолгооноор дөрвөн оноо чамгүй олон удаа авч байжээ. Энэ амжилтаараа НБА-д Уилт Чемберлен, Бернард Кинг болон Мозес Мэлоун нарын удаад бичигддэг.

2009 оны зургаадугаар сарын 25-нд Атланта Хокс багт ирсэн. Энэ багтаа 2009-2010 оны улиралд 18 оноо, 3 дамжуулалт, 2,5 бөмбөг авалт дунджилсан амжилтаар шилдэг зургаа дахь тоглогчоор шалгарчээ.

2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд Портленд Трэйл Блэйзерс багт элссэн. 2011-2012 оны улиралд 13,9 оноо, 3,2 дамжуулалт, 2,0 бөмбөг авалт дунджилсан.

2012 оны долоодугаар сарын 12-нд Лос-Анжелес Клипперс багт өөрийн сонголтоор иржээ.

2013-2014 оны улиралд Кроуфорд 18.6 оноо, 3.2 дамжуулалт, 2.3 бөмбөг авалтыг 69 тоглолтонд дунджилж, улиралд сэлгээнээс дунджилсан болон авсан оноогоор түүхэнд бичигдсэн.

2014 оны тавдугаар сарын 8-нд 6 дахь тоглогчийн шагналыг Кроуфордын авсан онооны дундаж болон багийн гаргасан амжилтыг нь (57-25) харгалзан хоёр дахиа хүртээжээ.[1]

Холбоос

засварлах