Дэлхий бөөрөнхий биш
Дэлхий бөөрөнхий биш ном нь 2005 оны 4 сард хэвлэгдэн гарсан бөгөөд хэвлэгдсэнээсээ хойш Нью-Йорк Таймсын Бестселлерүүдийн жагсаалтад тасралтгүй байсан бөгөөд дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагдаж зөвхөн 2006 оны дотор 2 сая хувь борлогдсон байна. Номыг зохиогч Томас Л.Фрийдман нь Нью-Йорк Таймсд ажилладаг, Пулицерийн шагналыг гурвантаа хүртэж олноо алдаршсан сэтгүүлч юм. Түүний туурвисан "Бейрутээс Йерусалим хүртэл", "Лексус ба Чидун жимсны мод" , "Уртраг ба өргөрөг" гэсэн 3 бүтээл нь олон улсын бестселлер болжээ.
Дэлхий Бөөрөнхий биш | |
---|---|
Зохиолч | Томас Л.Фрийдман |
Анхны нэр | The World is Flat |
Орчуулагч | Мэндсайханы Отгонпүрэв |
Улс | АНУ |
Хэл | Монгол |
Субъект | Даяарчлал |
Хэвлэгч | Farrar, Straus and Giroux |
Хэвлэсэн огноо | 2005 оны 4 сарын 5 |
Хэвлэгдсэн төрөл | Хэвлэмэл (Хатуу болон Зөөлөн хавтастай) болон аудио |
хуудасны тоо | 488 |
ISBN | 0-374-28288-4 |
OCLC дугаар | 57202171 |
Товч агуулга
засварлахФрийдман энэ номондоо хүн төрөлхтний өмнө айсуй яваа цоо шинэ ертөнцийн тухай тайлбарлажээ. Дэлхий хавтгай болсоор байна гэснээрээ даяаршлын ачаар дэлхий дээр мэдээллийн асар хүчтэй сүлжээ үүсч, өрсөлдөөний талбай улам бүр тэв тэгшхэн хавтгай болсоор байна, ингэснээр Ази, Африк, Европ, Америк, хар шар Энэтхэг, Хятад ер хэн байвч ижил тэгш эрхтэйгээр тоглоомд оролцох боломжтой үе ирж байна гэсэн санааг гаргажээ. Тэгэд тэрхүү шинэ ертөнцийн үүсэл хөгжлийг өөрийхөөрөө тайлбарлахыг ороlдож, бас зохиогч өөрөө Америк хүн тул Америк орныг энэхүү ертөнцтэй холбосон тайлбарыг хийжээ.
Дэлхийг хавтгайлагч 10 хүчин зүйл
засварлах- # 1: Бүтээмжийн хөгжлийн шинэ үе : Хана нурж цонх онгойх цагаар:
Берлиний хана нуран унаснаар олон сая хүнийг эрх чөлөө ардчилал руу дуудсан их хүчний давалгааг эхлүүлсэн билээ. Энэ үйл хэрэг бидэнд дэлхий ертөнцийг цоо шинээр харах боломжийг өгсөн.
1990 ээд оны дундуур өрнөсөн PC-based platform-оос Internet-based platform руу шилжих хөдөлгөөний явцад вэб браузер хэмээх киллер-апликэшн бий болж улмаар интернэтийн хөгжлийн хурдыг асар ихээр нэмсэн.
- # 3: Ажил урсгах тусгай программ хангамж:
- # 4: Интернэтээр түгээхүй буюу Апплөүдинг олны хүч оломгүй далай:
Эх кодыг онлайнаар нээлттэй болгосноор олон газрын хүмүүс нэгэн дор цуглаж өөрсдийн софтвэйрээс авахуулаад толь бичгийг хамтдаа бүтээх боломжтой болсон. Үнэгүй софтвэйрийн хөдөлгөөн нь хэрэглэгч нарынхаа хүчээр бүтээгдэж, сайжруулагдаж ирсэн бөгөөд тэдгээр бүтээгдэхүүнийг бүтээх олон төрлийн зэмсгийг ч бүтээн бий болгосон юм. Хэрвээ нээлттэй эхийн хөдөлгөөн үүсээгүйсэн бол тэдгээр хүчит зэмсгүүд дэлхий дээр бий болохгүй байх байсан бизээ.
- # 5: Гадны ажиллах хүчийг ашиглах нь буюу Аутсорсинг Ү2К:
- # 6: Далайн чанад дахь үйлдвэрлэл буюу Оффшоринг бөхөнтэй цуг зугтаж, арслантай цуг идэхүй:
2001 онд Хятад улс дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэн нь өрсөлдөөний шинэ ертөнцийг бий болгов.
Хэвтээ тэнхлэгийн дагууд бэлтгэн нийлүүлэгчид, жижиглэн худалдаалагчид болоод хэрэглэгч нарын хоорондын хамтын ажиллагааг хангадаг аргачлал бөгөөд энэ аргыг хэрэгжүүлсэн төгс жишээ бол Wal Mart юм. Энэ концепци нь хавтгай ертөнц дэхь хил хязгаарын саад тотгорыг багасгасан шинэ глобал стандартыг бий болгосон юм.
- # 8: Компаний дотоод үйл ажиллагаанд оролцох нь буюу инсорсинг:
Цөөн тооны компаниуд л Supply Chain (нийлүүлэлтийн гинжин хэлхээ) ний менежментийг өөрийн хүчээр бий болгох бололцоотой байдаг. Харин Insourcing ийн арга нь үлдэж буй нийт компаниудад өрсөлдөх боломжийг олгосон юм. Тошиба гийн жишээг авч үзэхэд засварын үйлчилгээгээ UPS-д даалгасан байдаг. Таны эвдэрсэн Тошиба компьютерийг UPS хүлээж аваад засчихаад, буцаагаад танд хүргэнэ. UPS бас NIKE тай дээрхтэй адил гэрээтэй. Үйлчлүүлэгч Найкийн бүтээгдэхүүнийг захиална, захиалгыг Найк хүлээж аваад UPS д шилжүүлнэ. UPS нь Nike ийн бүтээгдэхүүний агуулахыг ажиллуулдгийн хувьд агуулахаас бүтээгдэхүүнийг аваад захиалагчид хүргэж өгнө.
- # 9: Бүхнийг мэдээлж нэгэн хэвэнд оруулах нь буюу ин-форминг:
Google, Yahoo, MSN зэрэг нь дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүст мэдээлэлд хандах боломжийг олгож байна. Тэдгээр мэдээллийг интернэт байгаагүйсэн бол өөр аргаар хүмүүс олж авах нь бараг боломжгүй юм. Энэ боломжын үрээр урьд өмнө төсөөлөгдөөгүй глобал нийгэмлэгүүдийг хэлбэршүүлэн бий болгож байна
- #10: Стероидууд:
Дижитал, мобайл, виртуаль инновациуд нь бусад хавтгайруулагч хүчин зүйлүүдэд супер хүчийг олгосон юм. Лаптоп, гар утас, VIP болоод гар төхөөрөмжүүд нь дэлхийг асар өндөр хурдаар холбож, утасгүй хавтгай ертөнцийг бий болгож байна.