Дорж (Жалайр аймаг)

Дорж (хятадаар: 朵儿只) (1304-1355) нь Юань улсын бичгийн түшмэл ба жалайрын го ван Мухулайн ач хөвүүн Сугунчаг вангийн отгон хөвүүн Самангийн хөвүүн Тогто чинсангийн хөвүүн болой.

Дөрвөн настайдаа эцгээс өнчирч, бага наснаас хишигтэн цэрэгт элсэж түшмэлийн гараагаа эхлүүлсэн. 1322 онд Гэгээн хааны зарлигаар жишянь асрын бичгийн утгач түшмэл болсон. 1323 оны намар Гэгээн хааныг Тэгш тэргүүтэй ноёд алсан. Энэ үед түүнийг барьж алах гэхэд хаяалд дүү Доржбал нь амийг нь өршөөхийг гуйж суллаж чадсан. 1329 онд Мухулайн угсааны тэргүүн болж, го вангийн цолыг хүртсэн. 1337 онд Мухулайн ач хөвүүн Алихишигийн отгон хөвүүн Наймандай ноён хуйвалдааны аргаар го вангийн суурийг Дорж ноёноос булаан авсан. 1338 онд Ляоян мужийн зүүн гарын чинсан болсон. 1340 онд Хэнань мужийн зүүн гарын чинсан болсон. 1344 онд Жяньжэ мужийн зүүн гарын чинсан болсон. 1347 онд зарга шийтгэх яамны сайд, төвлөн засах яамны зүүн гарын чинсан, баруун гарын чинсангийн тушаалд томилогдон ажилласан. 1349 онд го ван цолыг дахин хүртсэн. 1354 онд Тогтох чинсанг дагаж улаан алчууртны бослогын толгойлогчдын нэг Жан Шичэнтэй байлдаж, Янжоу хотыг эзлэн сахиж суусан. 1355 онд Янжоуд байхдаа өвчнөөр нас барсан.

Дорж ноён нь Домантөмөр, Амгашири гэх хоёр хөвүүнтэй байжээ. Домантөмөр хөвүүн нь бичгийн утгачийн хүрээлэнгийн түшмэл болсон. Удаах хөвүүн Амгашири нь го ван цолыг залгамжилсан.

Холбоотой хуудас

засварлах