Дашбалдангийн Баттөмөр

Дашбалдангийн Баттөмөр (1963-2017) нь  Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, дизайнер, Монголын орчин үеийн каллиграфчидын холбооны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан, каллиграфийн урлагийг хөгжүүлэгч их мастер юм.

Дашбалдангийн Баттөмөр / 1963 - 2017 /

Боловсрол

засварлах

1985 ЗХУ-ын Москва хотын Строганов гүнгийн нэрэмжит урлаг үйлдвэрийн дээд сургууль

1989 УБДС-ын уран зургийн анги ардын зураач Г.Одонгийн урлан

2002 МУЭ-ийн Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойн үзэсгэлэнгийн 2-р байр

2005 МУЭ-ийн "График" үзэсгэлэнгийн 2-р байр

2006 МУЭ-ийн нэрэмжит шагнал

2006 Их Монгол-800 ойн үзэсгэлэнгийн зураасан зургийн 2-р байр гэх мэт.

Онцлох бүтээлүүд

засварлах

Монгол улсын Төрийн ёслолын албатай 1993 оноос хойш ойр дотно ажиллаж тэдний захиалгаар гадаадын өндөр дээд түвшний зочдод өгөх бэлэг дурсгалын зүйлийг урлан бүтээдэг байсан. Түүний зурсан уран зураг, монгол зураг, график болон каллиграфийн бүтээлүүд дэлхийн 80 гаруй оронд бий. Тэрээр уламжлалт Дорнын зураглалд Өрнийн хэв шинжийг тусган зурж чаддаг байснаараа онцлогтой.


Каллиграфийн уран бүтээл

засварлах
 
Улаан Наран
Д.Баттөмөр -ийн бүтээлүүд нь Монголын Өрнө болон Дорнын нэр хүнд бүхий байгууллагууд болон холбоонууд бүр цаашлан гадаадын томоохон улсуудтай хэрэгжүүж ирсэн дипломат харилцаанд монголын соёлыг харуулан сурталчилах сонгодог бэлэг болсон байсан юм.

Өөр нэрт бүтээлүүдийг дурьдваас ...

“Улаан нар”  цагаан будааны цаас,улаан бэх, 80x70см

“Наран” цагаан будааны цаас,улаан бэх, 100x60см

“Хар Хорум” цагаан будааны цаас, бэх, 90x60см

“Алдар” цагаан будааны цаас, бэх, 80x40см

“Уул” цагаан будааны цаас, бэх, 120x120см

“Овоо” цагаан будааны цаас, бэх, 120x120см

“Улаан нар”  цагаан будааны цаас,улаан бэх, 160x100см

“Аав бид хоёрын нуур” цагаан будааны цаас, бэх, 80x45см

“Уул” цагаан будааны цаас, бэх, 130x80см

гэх мэт 2000 гаруй каллиграфийн бүтээл туурвижээ. Монголын Каллиграфийн урлагт зураач Баттөмөр "Сэлмэн титэмт", "Хас титэмт", "Гал титэмт", "Дуулалт титэмт" зэрэг олон төрлийн арга ажиллагааг анх санаачлан оруулж өөрийн уран бичлэгтээ хэрэглэж иржээ.


Уран зургийн бүтээл

засварлах
  • “Битүүний орой” тосон будаг 400x150см
     
    Битүүний Орой

График уран бүтээл

засварлах
  • Монгол Улсын төрийн дээд шагнал болох "Чингис хаан" одонгийн эх загвар
  • Монгол улсын дээд шүүхийн билэг тэмдэг
  • МИАТ компанийн "Морь" билэг тэмдэг ба хувцасны загвар
     
    Монголын Иргэний Агаарын Тээвэр (МИАТ) -н лого
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны билэг тэмдэг
  • Монгол цэргийн “Хар сүлд”-ний эх загвар

гэх мэтчилэн 500 гаруй байгууллага компанийн бэлгэ тэмдэг, 300 гаруй айлын овгийн сүлд дизайныг гаргасан.



Монументаль уран бүтээл

засварлах
 
"Хаан Хаалга"

Хаан Хаалга

Эргэн тойронд нь үе үеийн хаадуудыг он дарааллаар нь 32 хаадуудын тамгатай морьдыг байрлуулсан байна. Мөн 12, 13-р зууны үеийн монголын аж ахуйн хэрэглээг тусгасан байдаг. Металан ган төмрөөр хийсэн учраас бөх бат хэдэн зууныг элээсэн ч эдэлгээ даахаар бүтээл юм. Ийм цул төмөр хаалга нь монголд битгий хэл дэлхийд ховор байдаг байна

  • Маршлын гүүрний "Төрийн хаан хаалга"-ны эх загвар
  • Ramada hotel болон Maxmall худалдааны төвийн интерьерийн чимэглэл дизайныг гаргасан.

Уран баримал

засварлах

“Хүн ба байгаль” хүрэл баримал 50x40x70см

Д.Баттөмөр нь урлагийн бүхий л талийн онгод, сониучирхал өөртөө тээсэн нэгэн байсан. Тэрээр өөрийгөө хэзээ ч нэг талын ур чадвараар барихыг хүсдэггүй байгаад зогсохгүй уран бүтээлч хүн гэдэг иргэн тойрны бүх зүйлсээ бүтээлчээр харж, сонсож чаддаг байх ёстой гэж үздэг байсан. Түүний амьдралын замнал, түүн дотор үлдсэн бүтээлүүд нь ч мөн үүнийг баталж байгаа юм.

Монголын орчин үеийн каллиграфийн их мастер Сэцэн хиад Дашбалдангийн Баттөмөр нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа тэрээр Төв аймгийн Эрдэнэсант суманд өвөө, эмээгийн гар дээр өнгөрүүлсэн. IV зэргийн Тайжийн ач хүү болохын хувьд гэр бүлийн хүмүүжлээр шударга, эх оронч үзлийг өвлөн авсан нь түүний амьдрал, уран бүтээлүүд болоод соёлоо бишрэх үзлээс нь илт харагддаг.

Залуухан цэргийн дарга аав, эмнэлгийн лаборант эхээс мэндэлсэн тэрслэнхэн гурван хүүхдийн дунд хүү болж өссөн юм. Хүү талаасаа отгон буюу монголчуудын хэлдгээр “Галын хүү” болон төрсөн түүнийг аав нь аль бага балчраас нь эхлэн авьяас билгийг нь эрт танин, зураач болох ёстойг нь сануулсаар ирсэн байна. Эцгийн хүсэл ерөөлөөр болж зураач Баттөмөр дунд сургуулиа төгссөн дариудаа Зөвлөлт холбоот улсын Москва хотын Строгановын нэрэмжит Үйлдвэр урлагийн дээд сургуульд суралцахаар явсан байдаг.

Оюутан цагтаа хамгийн анх батом цаасан дээр шороон будгаар Монгол бичгээр “Цай” гэх үгийг каллиграфийн аргаар бичсэнийг нь харсан шрифтийн багш Смирнов нь ихэд магтаж урам хайрлажээ. Багш нь түүнд монголынхоо энэ агуу урлагийг улам цааш нь хөгжүүлээрэй гэсэн захиасыг сэтгэлдээ санан санан явсаар төгсөж ирээд монгол уран бичлэгийг урлагийн нэгэн томоохон төрөл болгон хөгжүүлэхэд өөрийн амьдралаа зориулсан байна.

Баттөмөр өөрийн авьяас мэдрэмжээ хөгжүүлэн их сургуульд суралцах хугацаандаа орчин үеийн өвөрмөц урлагийн хэв шинжийг хэрхэн ашиглах ёстойгоо ухаарсан байдаг ба тэрхүү ухаарлаа ухаан заран уламжлалт каллиграфтай хослуулах аргаа монголын каллиграфийн урлагийг дараагийн түвшинд нь авчирсан юм.


Түүний хичээл зүтгэлийн ачаар олон уран бүтээлчид өөр өөрийн өвөрмөц арга барилыг илэрхийлэх олон зуун бүтээл туурвилаараа хоорондоо ялгарах бүтээл туурвин олноо толилуулж эхэлсэн юм. Одоо мэргэжлийн уран бүтээлчдийн “Шинэ цас” үзэсгэлэн, МУЭ-д дарга байсан Н.Энхжин -н санаачлалаар “Бичиг соёл” уламжлалт үзэсгэлэн, Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл доор “Мөнх тэнгэрийн бичиг” нэртэй каллиграфийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгүүд жил бүр гардаг болж олон арван бүтээлч, каллиграфчид олонд танигдахад нь тусалж байна. Энэ бүхэн мөн л мастер Баттөмөр-н амьдралын хийж бүтээсэн зүйлсийн илрэл юм.

Д.Баттөмөр нь монументаль уран зураг, уран баримал, уран барилга, чимэглэх урлаг, каллиграфийн урлаг зэрэг дүрслэх урлагийн олон чиглэлээр уран бүтээлээ туурвиж байлаа. Тухайлбал Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одон, Монгол улсын төрийн хар сүлдний их загвар, Монгол ерөнхийлөгчийн өргөөг угтан байрлах “Хаан хаалга” монументаль бүтээл, Макс молл их дэлгүүрийн интерьер, МИАТ- ийн лого, Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийн лого зэрэг Монголын ард түмний мэдэх олон арван бүтээлүүд бий. Энэ нь орчин үеийн нийгэмд уламжлалт монгол загваруудыг ч мөн классик хэв шинжээр ашиглаж болохыг ойлгуулахыг хүссэн түүний нандин бүтээлүүд юм.


Д.Баттөмөр “Монголын орчин үеийн каллиграфи”-н холбоог байгуулж гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байв. Чухам түүний үед л Монголын язгуур өв болох үндэсний бичиг маань дэлхий дахины каллиграфийн урлагийн соёлын өвд өөрийн орон зайгаа эзлэн мандан бадарсан билээ. Түүний бүтээлүүд Монголын төр, түмний өвийн соёлын төлөөлөл, билэгдэл, бэлэг болон орчлонгоор нэг тархаж XIV Далай лам, Ромын пап, Япон улсын эзэн хаан, АНУ- н ерөнхийлөгч, БНХАУ- н дарга, ОХУ- н ерөнхийлөгч, Франц улсын ерөнхийлөгч зэрэг дэлхийн хагас зуу илүү улс гүрний шашин соёлын нэрт зүтгэлтэн, хаад, төрийн тэргүүн нарын орд өргөөнд заларчээ.


Нөлөөлөл

засварлах

Монголын орчин үеийн каллиграфи /уран бичлэг/-ийн их мастер, зураач Д.Баттөмөр /1963-2017/ нь түүхэн сэдэвт томоохон уран бүтээл туурвих явцдаа Монголын түүх, соёл, шашин, зан заншил болон үсэг бичгийн түүхийг өргөн, гүнзгий судалсан далай их туршлага, мэдлэг, авьяас, мэдрэмж, мэргэжлийн ур чадвар дээрээ тулгуурлан уран зураг, баримал, каллиграфи зэрэг олон төрлийн хосгүй бүтээлүүдийг бүтээсэн билээ.

Монгол бичиг сүүлийн жилүүдэд эрчимтэй сэргэж, түүний хэрэглээ жилээс жилд өргөжин тэлж Монгол бичгээр сонин сэтгүүл, ном хэвлэх нь түгээмэл болж, зохиолчид номынхоо хавтас, нүүрийг монгол бичгээр “гоёдог” болоод байна.

Сүүлийн 20 орчим жилд ялангуяа бичиг соёл, дүрслэх урлагийн залуу үеийнхэн уран бичлэг (каллиграф) сонирхон монгол бичиг соёлоо сонирхох дээдлэх өргөн олны хүрээг  тэлж байгаа нь сайшаалтай. Тэдний тэргүүн эгнээнд нэрт зураач, каллиграфийн мастер Д.Баттөмөр зүй ёсоор орно.

Одоогоор орчин үеийн монголын каллиграфийн урлагийн бүх тэг зохиомжуудын 80 гаруй хувийг зохиогоод байна.