Датань хаан

(Датань-с чиглүүлэгдэв)

Датань буюу Татар (хятадаар:郁久閭 大檀, пиньинь:Yùjiǔlǘ Dàtán) бол Нирун улсыг 414-429 онуудад захирч байсан хаан юм. Моуханьхэшэнгай (牟汗紇升蓋, Móu hàn hé shēng gài) цолтой (Моуханьхэшэнгай гэдэг нь мохошгуй гэсэн үг[1]). Татар Шэлүнь хааны авга ах Пүхүний хүү буюу үеэл нь юм. 414 онд Булужэнь нарын ноёд хаан суурийг булааж авсны дараа, Булужэний өөрийн эрх мэдлээ бататгах тэмцэлд татагдаж, олон түмний тусламжтайгаар ялалт байгуулж, хаан болов. Түүнийг 429 онд хүү Ути нь залгамжлан Нирун улсын хаан болов.

Хаанчлал

засварлах

Датань, хаан болсны дараа тус жилийн өвлийн 12 сард Хулюй хааны өс хонзонг нэхэж, Умард Янь улсын хил рүү довтлон орж, олз арвинтай ялалт байгуулсан.

Энэ ялалтад урамшсан Датань хаан, түүний харьяат аймгийн ноёд, цэргүүд өмнө зүгт Тоба Вэй улсын хойд хил рүү жил бүр дээрмийн довтолгоон хийж эхэлсэн. Гэвч 424 оны 12 сар, 425 оны 10 сар, 429 оны 5 сард Вэй улсаас 100,000-300,000 тооны цэргийн хүчээр Нирун улсад дайран оржээ. Эхний хоёр дайнд Нирун улс 100,000 гаруй адуу морьдоо олзлуулж, Нируны 300,000 харьяат ард олзлогдов.

Гэтэл удалгүй эдгээр ардыг Нирун улс хураан нэгтгэж, ахин сэргэж эхэлсэн байдаг. Ингээд 429 оны 5 сард 100,000 цэргээр Хэрлэн голын чиглэлээр гэнэдүүлэн довтлон олон тооны хүн ард, мал хөрөнгө олзлов. Баруун зүгт Датань хаан зугтаж амжсан ч, Уйгур аймгийн довтолгоонд хиар цохиулж, улс нь бутарч, хүн ард нь хядагдан цөөрөв. Ингээд сэтгэл санааны дарамтад орж, тус жилдээ тэнгэрт хальсан.

Өмнөх
Булужэнь
Нирун улсын хаан
414-429
Дараах
Ути
  1. 藤田 豊八 (1923 05). "蠕蠕の国号及び可汗号につきて". 東洋学報 (япон хэлээр). 13 (1): 55–70. Эх хувилбараас архивласан: 2022-10-19. Татаж авсан: 2022-10-19. {{cite journal}}: Check date values in: |date= (help)