Хулюй
Хулюй бол (хятадаар: 斛律; пиньинь: Húlǜ) Жужан улсыг 410-414 оны хооронд захирч байсан хаан юм. 410 онд Шэлүнь хаан, нас барсны дараа түүний дүү Хулюйг Айкугай каган[1] хэмээн өргөмжилж хаан болгожээ. 411 онд Жужаны Хулюй хаан, Хойд Янь улсын Фэн Ба хааны охин Лелан гүнжийг гуйж, 3000 адууг бэлэг болгон элч илгээв. Мөн Хойд Янь улсын хаан хариу элч илгээж, Хулюй хааны охиныг хатнаа болгохоор гуйхад, Хулюй зөвшөөрч, өөрийн охиноо явуулах гэж байтал, Хулюйгийн ахын хүү Булужэнь хуйвалдаан үүсгэж, Хулюйг Янь улс руу хөөн явуулж, өөрөө Жужаны хаан болов. Хулюй, Янь улсад очоод, тэндээс цөөн цэргийн тусламж авч хойд зүгт ирж байтал, Янь улсын жанжин Ван Лин алаад, өөрийнхөө улсад буцаж очив.
Гэр бүлЗасварлах
- Эцэг:Вэньгэти
- Ах дүүс: ? (Булужэний эцэг), Жигүйжи, Шэлүнь, Хэдуохань
- Хүүхэд: Нэг охинтой. Нэр нь мэдэгдэхгүй. Харин Хойд Янь улсын Фэн Ба хааны ᠋᠋᠋Жао-и бага хатан цолоороо алдаршсан.
Өмнөх Шэлүнь |
Жужаны хаан 410-414 |
Дараах Булужэнь |
ЭшлэлЗасварлах
- ↑ Айкугай каган гэдэг нь Сайхан шинжит хаан гэсэн утгатай.