Булужэнь хаан

(Булужэнь-с чиглүүлэгдэв)

Булужэнь бол Нирун улсын хаан. 414 онд Хулюй хааны эсрэг хуйвалдаан явуулж, хаан суурийг булааж авсан. Тус жилдээ Өндөр тэрэгтэн буюу Уйгурын тэргүүлэгч Чилохоугийн хүрээг довтолж, Чилохоуг алж Өндөр тэрэгтэнийг эзлэв. Дараа нь авга ах Датань руу цэрэг авч дайрсан ч, ялагдаж, өөрөө олзлогдож, цаазлуулсан. Тэрээр хаан болсон ч, ямар нэгэн цол чимэг аваагүй. Бусад аймгийн ноёдод хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан нь ийнхүү харьяат аймгийн ноёдын эсрэг цэрэглэн байлдахад хүрч, эцсийн дүндээ Булужэний ялагдлаар төгсөхөд хүргэжээ.

Гэр бүл засварлах

Өмнөх
Хулюй
Нирун улсын хаан
414
Дараах
Датань

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 Шэлүнь хааны хүү