3-р Далай лам
3-р Далай лам Сонам Жамц (түвд. བསོད་ནམས་རྒྱ་མཚོ་, Sonam Gyatso. 1543–1588) 1546 онд Далай ламын суудалд суусан.
1543 онд Түвдийн Лхас хотоос холгүй чинээлэг айлд төржээ. Эцэг эх нь өмнө төрсөн хүүхдүүд нь эндээд байсан тул сая төрсөн хүүгээсээ «гай зовлонг зайлуулахын тул» цагаан ямааны сүүгээр тэжээж Рану Сичо Пелзанг гэж (орч. «Ямааны сүүгээр аврагдсан баян хүн») нэр өгчээ.
1546 онд 13 настайдаа өмнөх 2-р Далай лам Гэндэнжамцын хойд дүрээр тодруулжээ.
1578 онд Аюуш гүүш, Түмэдийн Алтан ханыг дагаж Хөхнуурын Чавчаал сүмд хүрч III Далай лам Содномжамцтай уулзав. Тэр үед Далай ламаас Аюуш гүүшид “Ананд Манзушири гүүш” цол соёрхсон ба Алтан хааны зарлигаар Аюуш гүүш Далай ламыг Түвэдэд хүргээд буцсан тухай Алтан хааны намтар эрдэнэ тунамал нэрт сударт тэмдэглэжээ.
3-р Далай багш Зонховын төрсөн газар Гүмбүн сүм, Түвдийн зүүн өмнөд Кам нутагт Литанг сүм, Монголд хэдэн арван сүм байгуулж 1588 онд Монголд нас баржээ.