Ёндонжамц (төвд. ཡོན་ཏན་རྒྱ་མཚོ, Вайли yon tan rgya mtsho) (1589—1617) буюу Билгийн тоооллын шороон үхэр жилийн 12-р сарын 30-нд Монголд төрсөн.[1]. Зарим эх сурвалжид түүнийг үхэр жилийн нэг сард төрсөн гэдэг[2].

Ёндонжамц
4-р Далай лам
Засаглал 1601–1617
Өмнөх дүр Сономжамц
Хойд дүр Наваанлувсанжамц
Төвөд ཡོན་ཏན་རྒྱ་མཚོ་
Вайли yon tan rgya mtsho
Галиг
(БНХАУ)
Yoindain Gyaco
Хятад 雲丹嘉措
Мэндэлсэн 1589
Монгол
Нас нөгчсөн 1617
Төвд

Түмэдийн Ал Төвөдийн улс төр, шашны зүтгэлтэн.тан хан болон 2-р эхнэр Пакен Нулагийн дундаас төрсөн Чокур омгийн удирдагч Цүлтэмцоожийн хүү тэрээр Алтан ханы том ач хүү юм. Ёндонжамц нь 6-р Далай ламыг эс тооцвол цорын ганц Төвд үндэстэн биш Далай лам юм (6-р Далай лам нь Монпа хүн байсан бөгөөд Монпа нарыг Төвөдийн нэг ястан, эсвэл ойр төрлийн үндэстэн гэж үздэг).

Төвөдийн зөнч Нэчунг, Цангпа ламо нар Далай ламын хойд дүр Монголд төрнө гэж таамагласан. Тэр үед 3-р Далай ламын ахлах дагалдагч Төвөдийн эрх баригчдад түүний тухай, Далай ламын хойд дүр тодорсон хэмээн ийн захиа явуулсан гэдэг[1]:

"Түүнтэй 1601 онд Хэйсүй (Өвөр Монголын Хөх хот)-д уулзсан Дрепунг хийд болон Ü-гийн хунтайж нар түүнийг хүлээн зөвшөөрсөн."[3]

1599 онд 10 настай Ёндонжамц аав болон Төвөдийн лам нар, албаны хүмүүс болон 1000 монгол цэргийн хамтаар Төвөдийг зорин хөдөлж, зам дагуух бүх томоохон сүм хийдүүдэд саатсаар 1603 онд Төвөдөд морилжээ[4].

Тэрээр Лхаст хүрэлцэн ирээд, Далай ламд өргөмжлөгдөж, Гадэн хийдийн хамба асан, Зонховын удмын Сангэн Ринченээр шашны хэрэг заалгуулжээ.[5]

27 настайдаа 1617 оны 1 дүгээр сард Дрэпунг сүмэд учир битүүлэгээр нас барсан. (Хордуулсан байж болзошгүй).

  1. 1.0 1.1 Thubten Samphel and Tendar (2004), p.87.
  2. Mullin (2001), p. 167.
  3. Stein, R. A. (1972). Tibetan Civilization, p. 82. Stanford University Press. ISBN 0-8047-0806-1 (cloth); ISBN 0-8047-0901-7 (paper).
  4. Mullin (2001), pp. 172-173
  5. Thubten Samphel and Tendar (2004), p.89.