Нямжавын Уртнасан

Нямжавын Уртнасан (1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн) нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байна.

Нямжавын Уртнасан


Монгол УлсМонгол Улс Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Өмнөх Даваажанцангийн Сарангэрэл

Төрсөн 1975 он
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот
Улс төрийн нам Монгол Ардын Нам
Төгссөн сургууль МУИС, Сэтгүүл зүйн бакалавр
Мэргэжил Сэтгүүлч

БоловсролEdit

  • 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,
  • 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн.
  • 2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television ) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага,
  • 2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт,
  • 2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан.

Ажилласан байдалEdit

  • 1998-2000 онд Eagle телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,
  • 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, Эдийн засгийн редакцад сэтгүүлч, редактор,
  • 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал,
  • 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал,
  • 2014 оноос “Сайн сэтгүүлч боловсрол” сангийн үүсгэн байгуулагч, сангийн Тэргүүн,  
  • 2016 оноос “Юни солор” ХХК-ийн Ерөнхий захирал,
  • 2019 оноос НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2021 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байна.