Гараг

(Гариг-с чиглүүлэгдэв)

Гараг нь од буюу одны үлдэгдлийг тойрон эргэх, бөмбөрцөг хэлбэртэй байхад хүрэлцэхүйц татах хүчтэй, цөмийн нэгдэх урвал явагдахад хүрэлцэхгүй хэмжээтэй, өөрийн орчмын зайг жижиг биетүүдээс чөлөөлсөн, өөртэй нь харьцуулахуйц хэмжээний биет ойр орчимд нь оршихгүй байх одон орны биет юм.[a][1][2]

Нарны аймгийн гаргуудДалайн ванТэнгэрийн ванБархасбадьАнгарагДэлхийСугарБудСанчирСанчирСанчирНар
Нарны аймгийн гаргууд
Нарны аймгийн гаргуудыг бодит масштаб хэмжээгээр дүрсэлсэн байдал

 Буд,  Сугар,  Дэлхий,  Ангараг,  Бархасбадь,  Санчир,  Тэнгэрийн ван,  Далайн ван

Гаргуудыг эртний соёл иргэншлүүд бурхан эсвэл бурхны элчүүд хэмээн үздэг байжээ. Одоо ч гэсэн гаргуудыг хүний амьдралд нөлөөлдөг гэсэн итгэл байдаг нь астрологи, зурхай юм. Шинжлэх ухааны мэдлэг ихэссэнээр гаргийн тодорхойлолт өөрчлөгдөж, өөр өөр биетүүдийг оролцуулах болсон. Өнөө үед ч гэсэн бүхний хүлээн зөвшөөрдөг гаргийн тодорхойлолт гэж үгүй. 2006 онд Олон Улсын Одон Орны Холбоо нарны аймаг дахь гаргуудын талаарх алба ёсны тогтоолыг гаргасан ч үүнийг ч гэсэн зарим эрдэмтэд хүлээн зөвшөөрөөгүй байна.

Дээд мөр: Ангараг, Буд; доод мөр: Сар, Дэлхийн ван, Хаумеа одой гаригууд (хэмжээ зөв)

Эртний Ромын эрдэмтэн Птолемей гаргуудыг эпицикл байдлаар дэлхийг тойрч эргэдэг хэмээн үзэж байжээ. Хэдийгээр гаргууд нь нарыг тойрч эргэдэг гэсэн санаа олон удаа гарч байсан ч 17-р зуунд л Галилео Галилейн дуран авайн тусламжтайгаар хийсэн ажиглалтаар энэ санаа дэмжигдэх болсон байна. Энэхүү ажиглалтын үр дүнгийн нарийн судалгаагаар Иоханнес Кеплер гаргуудыг тойрог бус эллипс байдлаар эргэдэгийг нээжээ. Ажиглах багажууд сайжирснаар гаригууд нь дэлхийн адилаар налуу тэнлэг дээр эргэж, мөсөн туйл, улиралтай; сансрын эрин үе эхэлснээр сансрын хөлгүүдийн ачаар галт уул, хар салхи, тектоник, гидрологийн онцлогтойг одон орон судлаачид нээсэн байна. 1992 оноос нарны аймгаас гадна, бусад одыг тойрч эргэх олон зуун гариг олдсоноор тэнгэрийн заадас галактик дахь гаригууд нь биднийхтэй ижил онцлогтойг тогтоожээ.

Гаргууд нь ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагддаг: нягт багатай, том хэмжээний хийн гариг болон жижиг, чулуурхаг хөрст гариг. Олон Улсын Одон Орны Холбооны тодорхойлолт ёсоор нарны аймагт найман гариг оршино. Нарнаас тоолбол дөрвөн хөрст гариг: Буд, Сугар, Дэлхий, Ангараг; дөрвөн хийн гариг: Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван. Эдгээрэс гадна мөн одоогоор нээгдсэн таван одой гаригтай: Церера, Дэлхийн ван (хуучнаар ес дахь гариг хэмээгдэж байсан), Макемаке, Хаумеа, Эрида. Буд, Сугар, Церера, макемакег эс тооцвол эдгээр нь бүгд байгалийн дагуултай.

2009 оны 6 сарын байдлаар нарны аймгаас гадуур орших 353 гариг олджээ. Эдгээр дотор дэлхийтэй ойролцоо хэмжээний ч, аварга том хийн гаригийн хэмжээтэй гаригууд байна.[3]

Цахим холбоос

засварлах
  Commons: Planets – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "IAU 2006 General Assembly: Result of the IAU Resolution votes". International Astronomical Union. 2006. Эх хувилбараас архивласан: 2007-10-25. Татаж авсан: 2008-08-23.
  2. "Working Group on Extrasolar Planets (WGESP) of the International Astronomical Union". IAU. 2001. Татаж авсан: 2008-08-23.
  3. Schneider, Jean (2009-06-03). "Interactive Extra-solar Planets Catalog". The Extrasolar Planets Encyclopaedia. Татаж авсан: 2009-06-03.