Габула (хятадаар: 噶布喇, пиньинь: Gá bù lǎ) (?-1681) нь манжийн хэшэри овогтон, шулуун шар хошууны хүн. Манж Чин гүрний хэбэ и амбан, хиа захирах дотоод амбан, тайзи шяобо түшмэлийн тушаалийг давхар хашиж байсан. 1681 оны 9 сард нас барсны дараа хаан зарлигаар тэргүүн зэргийн гүн цолоор нэхэн шагнажээ. Тэрбээр төрд туслагч сайд Сонингийн ахмад хөвүүн төдийгүй Энх амгалан хааны анхны их хатан Шяочөнрэний төрсөн эцэг байсан зэрэг нь томоохон албан тушаалд томилогдоход нөлөөлж байсан.

  • Хуланц өвөг: Мухулу дуду (穆瑚禄都督)
  • Элэнц өвөг: Тэхэнэ (特赫讷)
  • Өндөр өвөг: Хушэнму баян (瑚什穆巴颜)
  • Өвөө: Шосэ багш (巴克什硕色 )
  • Өвөөгийн ах дүүс: бичгийн эрхин сайд, 3-р зэргийн жинхэнэ түшмэл Шифу (希福)
  • Аав: төрд туслагч амбан, тэргүүн зэргийн гүн Сонин (索尼)
  • Авга ах нар: Шуайянбо (帅颜保); дотоод амбан, 3-р зэргийн жинхэнэ түшмэл Китата (奇塔特); 2-р зэргийн хиа Вэйхэ (威赫)
  • Дүү нар: 2-р зэргийн хиа Галажу; хиа захирах дотоод амбан, бичгийн эрхин сайд Сонготу; 1-р зэргийн хиа бөгөөд хиа захирах дарга Хоркүн; гусай амбан, бо түшмэл Шинью; дотоод амбан, гүн Фабао
  • Эгч дүүс: Хошой ань чин ван Ёологийн хатан; төрийн бэйл Чанигийн хатан
  • Охин: Шяочөнрэнь их хатан; Пинфэй[1]; тэргүүн зэргийн гүн Факагийн[2] эхнэр
  • Хөвгүүд: хиа захирах дотоод сайд Чантай (常泰); сумын занги Чанхай (常海)
  • Ач: 1-р зэргийн гүн Лүньбу (Чанхайгийн хөвүүн); Энх амгалангийн 10-р агь Юньегийн эхнэр (Чанхайгийн охин); Лайбаогийн[3] эхнэр (Чантайгийн охин)
  • Зээ: Энх амгалан хааны 7-р хөвүүн Чэнхү[4]; 2-р агь хунтайж Юньрэн (胤礽)[4]; Энх амгалан хааны хөвүүн Иньжи (胤禨)[5]
  1. Энх амгалан хааны татвар эм
  2. Эбилүний хөвүүн
  3. Лайбао нь Эйду жанжны 5-р хүү Адахайгийн ач хөвүүн
  4. 4.0 4.1 Шяочөнрэнь хатнаас төрсөн
  5. Пинфэйгээс төрсөн