1899 Хоффенхайм (Герман: TSG 1899 Hoffenheim) нь Германы хөлбөмбөгийн баг юм. Баден-Вюртемберг тойргийн Зинсхайм хотын 3000 оршин суугчтай Германы хамгийн том тосгон болох Хоффенхайм тосгоноос гаралтай тус баг нь 2008-09 оны улирлаас эхлээд Бундеслигт тоглож буй.
ХоффенхаймБүтэн нэр | Turn- und Sportgemeinschaft 1899 Hoffenheim e.V. |
---|
Хоч нэр | Хоффичүүд |
---|
Байгуулагдсан | 1899 оны долоодугаар сарын 1 |
---|
Цэнгэлдэх хүрээлэн | Райн-Неккар-Арена (Багтаамж: 30,164) |
---|
Эзэн | Дитмар Хопп |
---|
Ерөнхийлөгч | Питер Хофманн |
---|
Менежер | Ральф Рангник |
---|
Лиг | Бундеслиг |
---|
2021/22 | Бундеслиг, 9 дүгээр байр |
---|
|
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
|
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
|
|
|
1899 оны долоодугаар сарын 1-нд байгуулагдсан «Хоффенхайм» баг 1989 оныг хүртэл «Бециркслиг» буюу гуравдугаар дивизэд тоглож байгаад «Крайскласс A» буюу хоёрдугаар дивизэд анх удаагаа дэвшсэн нь баг 1989 онд саятан Дитмар Хоппт зарагдсанаар дотоод зохион байгуулалтанд эрс өөрчлөлт хийгдсэнтэй холбоотой бөгөөд цаашдаа дивизээ хэд хэдэн удаа тэргүүлж байсан түүхтэй.
1990-1996 оны хооронд «Хоффенхайм» "Ландеслигт" (Герман: Landesliga, 6 дугаар дивиз) тоглож, дараа нь "Фербандслигт" 2000 оныг хүртэл тоглосоор «Оберлигт» дэвшиж анхныхаа улирал хүснэгтийг тэргүүлж хоёрдугаар дивиз болох "Регионаллигт" дэвшиж 2001-02 оны улиралд 13, 2002-03 ба 2003-04 оны улиралд тав, 2004-05 оны улиралд долоо, 2005-06 оны улиралд дөрөвдүгээр байр тус тус эзлэн тоглосоор 2006-07 оны улиралд хоёрдугаар байраар шалгарч хоёрдугаар лигт элсэв. Хоёрдугаар лигээс дараа улирал нь дээд лиг болох "Бундеслигт" хоёрдугаар байраар шалгаран дэвшиж багийн түүхэн шинэ хуудсыг нээсэн тул багийн удирлагуудын дэмжлэгээр 30 гаруй хүний суудалтай Зинсхайм хотод байрлах Дитмар Хоппын нэрэмжит шинэхэн «Райн-Неккар-Арена» цэнгэлдэхэд орж байлаа.