Булган сум (Баян-Өлгий)

Булган сум нь Баян-Өлгий аймгийн сум юм. Сумын төв Жаргалант нь аймгийн төвөөс 300 км, Улаанбаатар хотоос 2000 км-ийн зайд, далайн түвшнээс дээш 1935 метрийн өндөрт оршино. Булган сумын иргэдийн 90% нь казах, 10% орчим нь урианхай, үлдсэн нь бусад ястнууд. Тус сум нь 7 баг (Улаагчин, Сайхан, Булган, Жаргалант, Хужирт, Сөхөл, Улаанхус), 1100 өрх, 5900 хүн, 100000 толгой малтай.

Булган сум
ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠰᠤᠮᠤ
сум
Bulgan sum
bulaɣan sumu
булаган суму
Сумын төв дэх сүм 2008 онд
Улс, орон Монгол Улс Монгол (МУ)
Дээд нутаг Mn coa bayan olgiy aymag.svg Баян-Өлгий аймаг
Нутгийн хуваарь
(7 багтай)
1. Улаагчин
2. Сайхан
3. Булган
4. Жаргалант
5. Хужирт
6. Сөнхөл
7. Улаанхус
Сумын төв Жаргалант [1]
ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤ
Газар нутаг 4977.33 км² [2]
Хүн ам (2012) 5,020 хүн [2]
Шуудан-дугаар 83010
Хаяа залгаа
газар, нутаг
Дэлүүн
Дуут
Чингэл
Мөнххайрхан
Булган
Үенч
Замын урт Өлгий (294 км) [2]
Булган сум холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.

ТүүхЗасварлах

1930-аад оны сүүлчээр Булган сумыг байгуулах ажил явагдахаас өмнө Базархул, Тайлах сум гэдэг отог омгийн нэрээр нэрлэгдсэн хоёр сум байв. Улсын бага хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын зөвлөлийн гишүүдийн хавсарсан 50-р хурлаас Ховд аймгийн казах, урианхай зэрэг бага ястанд газар нутаг хуваан олгож, үндсэн сумдыг байгуулах талаар томилсон улсын комиссын шийдвэрээр 1938 оны 8-р сарын 8-ны өдөр Ховд аймгийн харьяанд одоогийн Булан сум нь Сайхан гэдэг газарт Хужирт нэртэйгээр 6 багаар зохион байгуулагдсан. Ийнхүү сумын нам, захиргааны удирдах хүмүүсийг сонгож, нам захиргаа залуучуудын байгууллагыг багтаасан эсгий гэрт албан ажлаа явуулж эхэлсэн байна. Мөн оны сүүлчээр сумын хүн, мал эмнэлгийн салбар, 1939 онд бага сургууль, 1941 онд артель байгуулагджээ.

Газар зүйЗасварлах

Булган сум нь Монгол Улсын баруун хойд хязгаар Монгол Алтайн нурууны өвөр хажуугаас эхтэй Булган голын саваар оршдог. Сумын нийт нутгийн хэмжээ нь 497.8 мянган гектар бөгөөд хамгийн нам газар болох Их Нарийн далайн түвшнээс дээш 1517 метрт байдаг. Хамгийн өндөр цэг болох Мөнххайрхан уул нь 4362 м өндөр юм. Булган сум хойд хэсгээр Дэлүүн сумтай Улаагчины даваагаар 48 км, баруун өмнөд хэсгээр Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Булган зэрэг сумдтай 85 км үргэлжлэх Сайхан, Хөхгол, Сэрүүн, Сөнхөл, Түргэний нуруудаар хил залгадаг. Мөн баруун хойд хэсгээр 120 км үргэлжилэх Булганы Түргэн, Гурван Жаргалант, Туулайт, Хоёр Төмөрт, Эндэртийн зэрэг нуруунуудаар БНХАУ-тай хиллэдэг.

Сумын нийт нутгийн 462.5 мянган га нь хөдөө аж ахуй эрхлэхэд тохиромжтой бөгөөд үүний 71.1 мянган га нь тариалангийн газар, 356.1 мянган га нь бэлчээр, хадлангийн газар, 27.4 мянган га нь хилийн шугам, 4.2 мянган га нь ой мод, 2.7 мянган га нь гол, нуур, 0.7 мянган га нь зам, үлдсэн 0.29 мянган га нь сумын төв, айл өрх, хашаа, байшин барилга, холбооны шугам тус тус эзэлдэг.

АлдартнуудЗасварлах

  • Сангийн сайд асан П.Цагаан
  • Монгол улсын начин Б.Баатарцол
  • Монгол улсын улам нэмэх начин Б.Хожагапан
  • Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор, академич О.Самбуудорж
  • Монгол улсын спортын гавьяат тамирчин, Боксын ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга Равсалын Отгонбаяр
  • Гавьяат эмч Жумабайн Жүнис
  • Монгол улсын ардын жүжигчин Б.Хайжамал
  • Монгол улсын гавьяат барилгачин, Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн засаг дарга асан Т.Даваажав
  • Үйлчилгээний гавьяат ажилтан Н.Лхагважав
  • Монгол улсын гавьяат малчин П.Магсар
  • Урианхай сурын улсын мэргэн, Халх сурын гарамгай харваач Д.Баттулга
  • Урианхай сурын улсын мэргэн Ж.Ганхүү
  • МУСТА Б.Ууганбаяр
  • Монгол улсын гавьяат багш, доктор профессор П.Увш

Зүүлт, тайлбарЗасварлах

  1. МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». Улаанбаатар 2011.
  2. 2.0 2.1 2.2 Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэс. «Баян-Өлгий аймгийн статистикийн эмхтгэл-2012 он».