Өлгий (ᠥᠯᠦᠭᠡᠢөлүгэи) хот нь Баян-Өлгий аймгийн төв юм. Монголын баруун захад байрлана. Далайн түвшнээс дээш 1710 метрт байрлана. 28,496 (2008[1]) хүнтэй.

Өлгий
ᠥᠯᠦᠭᠡᠢ
Өлгий сум
ᠥᠯᠦᠭᠡᠢᠰᠤᠮᠤ
Өлгий хот
Өлгий хот
Өлгий, Монгол
Өлгий
Өлгий
Монгол дахь байршил
Солбицол: 48°58′06″N 89°58′07″E / 48.96833°N 89.96861°E / 48.96833; 89.96861Солбицол: 48°58′06″N 89°58′07″E / 48.96833°N 89.96861°E / 48.96833; 89.96861
Улс Монгол
Аймаг Баян-Өлгий
Байгуулагдсан1940 он
Газар нутаг
  Нийт101 км2 (39 бээр2)
Өндөр
1,710 м (5,610 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт 40,564
Цагийн бүсUTC+7
Бүсийн дугаар+976 (0)142
Улсын бүртгэлийн дугаарБӨ_ (_янз бүр)
Вэб сайтolgii.bo.gov.mn
Өлгий хотын гол мечет

Хотын түүх

засварлах

Өлгий сум нь 1940 онд байгуулагдсан. 1961 оноос Өлгий хот гэж нэрлэх болсон. 1972 онд АИХ-ын тогтоолоор Өлгий хотын хилийн цэсийг тогтоож газрын хэмжээг 10092 га талбай бүхий газар нутагтай гэж тогтоожээ. Суурин хүн амын тоо 32000. Өлгий хот нь тус улсын баруун хязгаарт, нийслэл Улаанбаатараас 1686 км зайд байрладаг.

Байгаль газарзүйн онцлог

засварлах

Алтайн уулархаг их мужийн Монгол Алтайн нурууны хэсэгт хамаарагдах Бөхөн уулын ар бэлд байрлана. Уул нурууд нь далайн төвшнөөс дээш 3000-3500 м хүртэл үнэмлэхүй өндөртэй, мөнх цаст шовх оргилуудтай, хажуу нь эгц, хад чулуутайгаас гадна гүн хавцал нарийн хөндийгөөр ихээхэн хэрчигдсэний зэрэгцээ тектоникийн ба мөстлөгийн гарал үүсэлтэй 2000 м өндөрт өргөгдсөн өргөн биш уулс хоорондын хотгор багагүй суурийг эзэлнэ.

Цаг уурын нөхцөл Уур амьсгал бүрэлдэн тогтох гол нөхцөлд газар зүйн байрлал, нарны энергийн дулааны хуримтлал, агаарын оргил хөдөлгөөн, газрын гадаргын тогтоц зэрэг бие биетэйгээ нягт уялдаатай хүчин зүйлс нөлөөлнө. Манай орны Монгол Алтайн нурууд нь дэлхийн бөмбөрцөгийн сэрүүн бүсэд эх газрын төв хэсэгт орших далайн төвшнөөс дээш өндөрт өргөгдсөн уулархаг гадаргатайн улмаас хатуу ширүүн өвөлтэй, халуун зунтай бөгөөд барилга байгууламжийн төлөвлөлтөд мөрдөх уур амьсгалын бүсчлэлээр 2-р бүсэд хамаарна.

Усан сүлжээ

Гадаргын усан сүлжээний нягтшил 0,02 км/м2. Өлгий хотын дундуур урсаж өнгөрөх Ховд гол нь манай улсын Төв азийн гадагш урсгалгүй савд багтах хамгийн том гол юм.

Эдийн засаг

засварлах

Орон нутгийн төсөв: Сумын төсвийн татварын нийт орлого нь 636,0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 385,4 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого 250,6 сая төгрөгөөс орлого нь бүрддэг.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 636,0 сая төгрөг байна. Нийт зардлын 65,7 хувь нь цалин, 7,5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 18,9 хувийг урсгал шилжүүлэг, 7,9 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

засварлах

Өлгий сум нь ноос, ноолуурыг самнан угааж анхан шатны боловсруулалт хийж, бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг.

“Аватекс Хайнар”ХК, Мах боловсруулах “Мах-маркет, “Ет транзит”, “Зергер” зэрэг үйлдвэрүүд жилд 1386,3 сая төгрөгийн борлуулалт хийдэг бол Нүүрс болон вольфром олборлодог “Хайнар”ХК жилд 1330,7 сая төгрөгийн, мөн өлөн гэдэс боловсруулах “ХанБүргэд”ХХК жилд 374,5 сая төгрөгийн борлуулалт хийдэг бөгөөд материал техникийн бааз нь баруун бүст тэргүүлэгч түвшинд хүрсэн байна.

Баруун 5 аймгийн хэрэгцээг хангахуйц хүчин чадалтай барилгын ханын материал, блок тоосгоны хэд хэдэн үйлдвэр, хөнгөн-хүнсний ЖДҮ үйлчилгээний нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон үр нөлөө үзүүлж байна.

Хөдөө аж ахуй

засварлах

Мал сүргийн бүтэц Сумын хэмжээнд 19556 толгой малтайгаас 50 тэмээ, 593 адуу, 3570 үхэр, 4854 хонь, 10489 ямаа байна.

Газар тариалан Тус онд Өлгий сум нийт 32,0 га талбайгаас 200,0 тн төмс, 18,8 га талбайгаас 190,1 тн хүнсний ногоо хурасан.

Инженерийн дэд бүтэц

засварлах

Зам тээвэр Хотын нутаг дэвсгэр дээгүүр “Мянганы зам”-ын хэвтээ тэнхлэгийн 9.7 км, хотын чанартай 14 км бүгд 23.7 км асфальт болон сайжруулсан шороон зам 10.4 км бетон чулуу холимог 5.6 км явган хүний замтай. Бүгд 4 чиглэлд хувийн хэвшлийн микроавтобус 30 гаруй, нийтийн тээврийн үйлчилгээ, “Газрын од”, "Цэнгэл транс" компанийн эрхийн бичигтэй автобусаар хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг.

Цахилгаан хангамж: Сум нь ОХУ-аас импортоор авдаг баруун бүсийн Эрчим хүчний системд холбогдсон, 241 км кабелийн цахилгаан дамжуулах шугамтай. ШКОД-65-350 маркийн 4 генератор бүхий дизель станц нөөцөнд байна.

Усан хангамж: Сумын төв хэсгээр Ховд гол урсаж өнгөрдөг. Гэр хорооллын нийт айл өрхийн 70 гаруй хувь нь энгийн худаг ашигладаг. Төвлөрсөн цэвэр усны системийн гол шугамын урт 46 км, 6 ш өргөгч насостай, хоногт 3000 м3 ус түгээх хүчин чадалтай.

Дулаан хангамж: Хотын төвийн гол дулаан хангамжийг төвлөрсөн зуухнаас хангадаг нийт 5 зуухтай, 77.5 гкал/цаг дулаан гаргах хүчин чадал бүхий дулааны станц, дулаан дамжуулах гол шугамын урт 13 км Орон сууцны хангамж: Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 60 айл, 40 айл, 36 айл, 24 айл, 12 айлын зэрэг нийтийн 2-5 давхар орон сууцанд 460 айл өрх амьдардаг бөгөөд энэ нь хотын нийт оршин суугчдын 7 хувийг эзэлж байна. Үлдсэн 93 хувь нь гэр хороололд амины хашаа байшинд амьдардаг.

Боловсрол

засварлах

Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай 10 сургууль, 2 бага, нийт 13 сургуульд өдрөөр суралцагчдын тоо нь 7417. Төрийн өмчийн сургуульд 6647 сурагчаас, эмэгтэй 3362, хувийн хэвшлийн сургуулийн 800 сурагчийн 351 нь эмэгтэй суралцагч байна.

Сургууль

Өлгий сумын төвд байрлалтай 13 сургуулийн дотроос 4 нь хувийн хэвшлийн сургууль, 2 нь гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан сургууль мөн 1 ба 2 дугаар бага сургуультай байна.

Цэцэрлэг

Өлгий сумын төвд улсын төсвөөр санхүүждэг 12 цэцэрлэг байрладаг бөгөөд 3 цэцэрлэг инженерийн төвлөрсөн хангамжтай. 9 цэцэрлэгийн байр гэр хорооллын дунд байршилтай бөгөөд, стандарт шаардлага хангадаггүй, багтаамж муутай барилгууд юм.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв

МСҮ-ийн төв 1965 онд анх байгуулагдсан, МУ-ын Гавьяат барилгачин А.Зайтаны нэрэмжит сургууль юм.

Тус сургууль нь Өлгий хотын 4-р багт байршилтай. 105 багш, ажилчинтай. Нэг ээлжинд 440 хүүхэд сургах хүчин чадалтай. Одоогоор 15 мэргэжлээр 864 суралцагч суралцаж байна Инженерийн хангамжтай. Тус цогцолбор нь Сургуулийн төв байр, Мастерын байр, Үйлчилгээний нэгдсэн байр, Оюутны байр, 2 гарашаас бүрддэг.. Тус сургууль нь 2014-2015 онуудад сургуулийн байраа өргөтгөж, сантехник бүрэн засвар хийх, оюутан суралцагчийн номын сантай болох зорилт тавин ажиллаж байна.

Эрүүл мэнд

засварлах

Суманд улсын төсвийн 160 ортой нэгдсэн эмнэлэг, 50 ортой амаржих газартай.

2012 онд амьд төрсөн хүүхдийн тоо 708. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 7, эхийн эндэгдэл 3 байна.

Нийт өвчлөлтийг авч үзвэл халдварт өвчлөлт 105, осол гэмтэл 11 байна.

Соёл спорт

засварлах

2010 онд 800 хүний суудалтай спорт цогцолбор ашиглалтанд орсон. 1992 онд 520 суудалтай Хөгжимт драмын театр ашиглалтанд орсон. Тус барилгад урлагийн тоглолт, үзэсгэлэн, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагддаг.

Ажилгүйдэл, ядуурал

засварлах

Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 745, үүнээс эмэгтэй 265 буюу 35,06 хувийг эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 28,1 хувь нь дээд, 6,4 хувь нь техник мэргэжлийн, 23,2 хувь нь бүрэн бус дунд, 2,9 нь тусгай дунд, 31,8 хувь нь бүрэн дунд, 7,6 хувь нь бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа

засварлах

Өлгий сум нь аймгийн засаг захиргааны төв бөгөөд орон нутгийн хотын эрхтэй. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2003 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр шинэчилсэн.Өнөөгийн байдлаар 4925 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 418.6 га газар өмчилж, 123 иргэн зуслангийн зориулалтаар 8.6 га газар, 11 иргэн аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын зориулалтар 5.3 га газар, 29 иргэн аж ахуйн нэгж ойжуулах зориулалтаар 71 га газар эзэмшиж байна. Мөн тус онд ашиглалтанд оруулсан хувийн орон сууц нийт 5692кв.м байна

Өлгий сумын төвд 1939 онд Халх голын дайнд оролцож эх орныхоо төлөө алтан амиа зориулсан улсын баатар Мазимийн Икейд зориулж 1985 онд босгосон хөшөө ууган сургууль болох 1-р сургуулийн өмнө байрлаж байгаа бол, 1921 онд Цагаан гвардын эсрэг Mонголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө Толбо нуурын дэргэд хийсэн баатарлаг тулалдаанд ам үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн партизануудын дурсгалд зориулж 1957 онд босгосон найрамдалын хөшөө хотын төв талбайд, Улс орны хөгжил дэвшилд өөрийн хүч хөдөлмөрөө харамгүй зориулж байсан төр нийгмийн зүтгэлтэн 6 хүний цээж барималууд байдаг бөгөөд казах ард түмний түүх, соёлын үнэт зүйлсийг орон нутгийн Музейд байрлуулсан болно.

Аймгийн төвийн хөгжлийн зорилт

засварлах

Өлгий сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлж Өлгий хотыг аймгийн нутаг дэвсгэрийн түвшинд засаг захиргаа, үйлдвэр, соёл, шинжлэх ухаан, бизнес, үйлчилгээний төв бүхий олон үүрэгт улсын чанартай хот болгож иргэдийн амьдралд таатай нөлөө бүрдүүлэх орчин бүрдүүлэхийг гол зорилгоо болгож, дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх. Гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд хамруулж, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцээр хангах, тохижуулах Аялал жуулчлалын чиглэлийн үйлдвэр үйлчилгээг түлхүү хөгжүүлэх Барилга угсралт, барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх.

Аймгийн төвийн онцлог

засварлах

Өлгий хот нь Баян-Өлгий аймгмийн Засаг захиргаа, боловсрол соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, үйлдвэр үйлчилгээний төв нь юм. Эдийн засгийн хөгжлийн үндэс нь хөдөө аж ахуй бус үйлдвэр үйлчилгээ юм. Бусад сум орон нутгууд нь өргөн уудам газар нутагтай байгаа бол Өлгий хот нь хамгийн бага газар нутагтай. Аймгийн нийт хүн амын 1/3 нь буюу 30 хувьтай нь Өлгий хотод төвлөрсөн байна. Монгол Улсын хэмжээнд радио өргөн нэвтрүүлгийн станцын хамгийн өндөр 350 м цамхаг Өлгий хотод байрласан байна. Оршин суугчдын 93 хувь нь нэг шашин шүтдэг үндэсний өвөрмөц ёс заншилтай казах иргэд амьдардагаараа онцлог.

Өлгийн нисэх буудал (ULG/ZMUL) нь олон улсын стандартад нийцсэн төмөр бетон зурвас замтай. Улаанбаатар уруу байнгын ба Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хот руу хааяа нислэгтэй.

  1. "Баян-Өлгий аймгийн жил тутмын статистик үзүүлэлтүүд 2008". Эх хувилбараас архивласан: 2012-04-21. Татаж авсан: 2009-06-09.