Баян нуур нь Завхан аймгийн Сантмаргац сумын нутаг дэвсгэр дээр байрлах цэнгэг уст нуур.

Баян нуур
ᠪᠠᠶ᠋ᠠᠨ ᠨᠠᠭᠤᠷ
Landsat хиймэл дагуулаар авсан зураг, 2007 он
Байршил Завхан, Монгол улс 48.458352,95.100403
Солбицол 48°27′N 95°06′E / 48.450°N 95.100°E / 48.450; 95.100Солбицол: 48°27′N 95°06′E / 48.450°N 95.100°E / 48.450; 95.100
Онцлог цэнгэг уст
Нуурт цутгах Хүнгүйн гол
Ус цуглуулах талбай 3470 км²
Ай савд багтдаг орон  Монгол
Урт 14 км
Өргөн 8 км
Талбай 64 км²
Дундаж гүн 21.7 м
Хамгийн гүн цэг 50 м
Усны хэмжээ 1.39 км³
Хөвөөний түвшин 1491 м
Хөлдөх хугацаа 11 сар - 5 сар
Эргийн суурин Сантмаргац сум
Баян нуур, Монгол
Баян нуур
Баян нуур

Нуурын өмнөд эрэг нь элсэрхэг тул илүүдэл ус үүгээр шүүгдэж, үүний ачаар цэнгэг устай байдаг ажээ. Баян нуур нь хэдийгээр бага талбайтай боловч Монголын цэнгэг уст нууруудаас эзлэхүүнээрээ 6-д жагсдаг. Нуурын тэн хагас нь 20 м гүнтэй бөгөөд гуравны нэг орчим нь 30 м гүнтэй. Найман хувь нь 40 м гүнтэй. Тус нуур нь өвөл хөлдөх бөгөөд 1.5 м зузаан мөсөн бүрхүүл тогтдог. Зуны улиралд нуурын гадаргын температур 17 - 25°C, 20-25 метрийн гүнд 8°C орчим байна.[1]

  1. ПРОСТРАНСТВЕННОЕ РАСПРЕДЕЛЕНИЕ АЛТАЙСКОГО ОСМАНА OREOLEUCISCUS POTANINI В ВЕЧЕРНЕЕ ВРЕМЯ В оз. БАЯН НУР, МОНГОЛИЯ