Булан дэрсний хилийн тулгаралт

1935 оны 11-р сарын 29-нд Булан дэрсний харуулын чиглэлээр Япон-Манжгогийн цэргүүд давуу хүчээр гэнэдүүлэн дайрч, тус заставын 18 хүний амь насыг хөнөөгөөд буцаж гарчээ. 1936 он гараад уг чиглэлээр харийн түрэмгийлэгчид удаа дараа их хүчээр дайрч дорнод хилийг хамгаалагчид тэдний эсрэг олон удаа хүч тэнцвэргүй тулалдаанд орж байв.Тухайлбал. 1936 оны 1-р сарын 28-нд Булан дэрсний Цагаан ухаагийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан Ш.Гонгор ахлагчтай 3 хүнтэй манаа руу хил нэвтрэн ирсэн дайсны зэвсэгт бүлэг давуу хүчээр довтолжээ. Гэвч Ш.Гонгор өөрөөсөө хэд дахин илүү хүчтэй дайсны гэнэтийн халдлагыг уран арга хэрэглэн няцааж, зэр зэвсгийг нь олзлон авчээ. Ингэж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, баатарлаг гавъяаг байгуулсны учир Ш.Гонгорыг Цэргийн гавьяаны 1-р зэргийн одонгоор шагнаж хожим түүнд БНМАУ-ын баатар хэмээх эрхэм цолыг хүртээсэн байна. [1]

Булан дэрсний хилийн тулгаралт
Хамаарах дайн: Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөнүүд
Огноо1935 оны 11 сар - 1936 оны 1 сар
Байршил
Үр дүн Хоёр тал диян бясалгалын
Нутаг дэвсгэрийн
өөрчлөлт
Япон ба Манж-гогийн цэргийн довтолгоог бут цохин няцаасан тул нутаг дэвсгэрийн өөрчлөлт гараагүй.
Байлдагч талууд
БНМАУ Японы эзэнт гүрэн
Манж-го
Командлагч болон удирдагчид
тодорхойгүй тодорхойгүй
Цэргийн хүч
Хилийн цэрэг,
Монголын ардын арми
Квантуны Арми

Мөргөлдөөны дараах байдал, хилийн хэлэлцээр

засварлах

Удаа дараа гарсан хилийн будлианыг зохицуулахын тулд талууд БНМАУ ба Манж-Гогийн хооронд хилийн хэлэлцээр эхэлсэн байна.

Энэхүү хэлэлцээр нь 1935 оны 6 сарын 3-наас 1937 оны 9 сарын 13 хүртэл үргэлжилсэн түүхэнд "Манжуурын бага хурал" гэж нэрлэгджээ. Манжуурын бага хурал нь гурван удаа хуралдсан байна.

Тус хэлэлцээрийн анхдугаар бага хурлын төлөөлөгчдийн Монголын талын тэргүүнээр Бүх цэргийн жанжны орлогч Гончигийн Самбуу, МАХЦ-ийн II корпусын дарга Гомбожавын Дамба, нарийн бичгийн даргаар Онход Жамъяангийн Догсүрэн,комендантаар Цэргийн явдлын яамны ажилтан Чимэгийн Жагван, шуудан зөөгчөөр Дотоод явдлын яамны тасгийн дарга Нэрэндоогийн Чимэддорж, Самбуугийн хувийн нарийн бичгийн даргаар Жанлавын Лувсандэндэв,хятад хэлний орчуулагчаар Үйлдвэрчний төв зөвлөлийн орчуулагч Журамт, орос хэлний орчуулагч нэг, шифр утасны орчуулагч нэг, тэнд үйлчлэх жолооч хоёр, шуудангийн жолооч нэг, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч ажилласан байна.

Манж-Гогийн талаас Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй тус мужийн сэргийлэи хамгаалах цэргийн дарга, хошууч генерал Үржин Гармаоев, Манж-Го улсын Гадаад явдлын яамны Засгийн хэлстийн дарга Шинжи Жин И,Хайлаарын тагнуулын байгууллагын дарга Цай Тэн Жин Рүй болон Манж-Гогийн төлөөлөгчдийг дагалдан Манж-Го улсын Гадаад явдлын яамны зөвлөх, Японы Гадаад явдлын яамны хэрэг эрхлэх газрын ажилтан Канки, Цэргийн явдлын яамны зөвлөх Сайто,ажилтан Сакурай, орчуулагч Иногүчи, Монгол Засгийн яамны хэрэг эрхлэх тушаалтан Жүнжүүржав (япон хэлний орчуулагч, холбоо баригч), Хадаа, Хайлаарын цагдаагийн газрын салааны дарга Чүн Дэй болон нарийн бичгийн даргаар Хуа Минтай, Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны ажилтан Жү Кавсан Зан (монгол хэлний орчуулагч, холбоо баригч), Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны орчуулагч Эрхэмбаяр болон хурлын тэмдэглэгчид зэрэг арваад хүн оролцсон байна.

Манжуурын бага хурлаар Хилийн мөргөлдөөн болсон нутгууд нь хэний нутаг болохыг шийдэх, хилийн шугамыг нягтлан тогтоох гэсэн хоёр үндсэн асуудал хэлэлцсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Хэлэлцээнд оролцсон Монголын талын төлөөлөгчдийг Зөвлөлтийн талаас хардаж улмаар Их Хэлмэгдүүлэлт (Монгол)ийн үед хилс хэргээр хэлмэгдүүлсэн байна

Мөн Манж-Гогийн талыг ахлан оролцсон Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй төлөөлөгчдийг япончууд хардаж буруутгаж буудан хороосон байна.

Урлагийн бүтээлүүд

засварлах

Түүнчлэн үзэх

засварлах
  1. Доктор Ш.Арвай. Улсын дархлагдсан хил хязгаар. УБ. хуудас 83.

Гадаад холбоос

засварлах