Лхагва гараг
Лхагва нь долоо хоногийн гурав (ISO 8601 стандартын дагуу), эсвэл дөрөв дэх (Ням гарагаас эхэлж тоолбол) хоног (өдөр) юм.
Монголчууд энэ өдрийг Монгол хэлэнд 3 янзаар нэрлэдэг уламжлалтай учир байна. Энэ нь сансрын эрхэс болох Буд гариг гэсэн утгатай Төвөд гаралтай "Лхагва", үүнээс гадна Санскрит гаралтай Буд болон Монголчилсон Усан өдөр гэж нэрлэгддэг.