Бидэрт самарчшаазгай


Бидэрт самарчшаазгай, (Nucifraga caryocatactes), урьд Самарч шаазгай гэж байсан, нь Хэрээнийхэн овгийн шувуу бөгөөд Цагчаа ятгашаазгайнаас биеэр арай том юм.

Бидэрт самарчшаазгай

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хэрээнийхэн
Төрөл: Самарчшаазгай, Nucifraga
Зүйл: N. caryocatactes
Латин нэр
Nucifraga caryocatactes
(Линней, 1758)

Гадаад төрх

засварлах
 
Польш (Nucifraga caryocatactes)
 
Энэтхэгт.

Энэ шувуу нь хар бордуу зүстэй ба өргөн далавч, богино сүүлтэй. Нүүр, хүзүү, дал нуруу, өвөр хэсэгт цагаан цоохор бидэртэй. Уртавтар нарийн хар хошуу нь хурц үзүүртэй ба зүйлээс шалтгаалан уртын хэмжээ өөр байна. Нүдний цөцгий, хөл, сарвуу нь хар. Биеийн урт 32–38 см (хошуунаас сүүлний үзүүр хүртэл) ба далавчаа дэлгэхэд 49–53 см болно.


Дэд зүйлүүд

засварлах

Нийт 10 дэд зүйл бий:

  • caryocatactes (Линней, 1785) Скандинав, Европ;Кавказ болон Казахстан; Оросын өмнөд хэсэгт өвөлждөг;
  • macrorhynchos (Brehm, 1823) хойд ба зүүн хойд Ази; Ираны хойд хэсэг, Солонгос, Хятадын хойд; Турк
  • rothschildi (Hartert, 1903) Казахстан, Хятад;
  • japonica (Hartert, 1897) Хоккайдо, Япон;
  • owstoni (Ingram, 1910) Тайвань;
  • interdicta (Kleinschmidt and Weigold, 1922) Хятадын уул нурууд;
  • multipunctata (Gould, 1849) Пакистан, Энэтхэг;
  • hemispila (Vigors, 1831) Гималайн нуруу;
  • macella (Thayer and Bangs, 1909) Төвд, Хятад, Балба;
  • yunnanensis Хятадын зүүн өмнөд.

Зан авир

засварлах

Идэш тэжээл

засварлах

Гол идэш тэжээл нь янз бүрийн нарс модны самар бөгөөд тэр дундаа томхон үртэй Хятадын цагаан нарс, P. armandii, Швейцар нарс, P. cembra, Солонгос нарс, P. koraiensis, Японы цагаан нарс, P. parviflora, Сибирийн давжаа нарс, P. pumila, Сибирийн нарс, P. sibirica болон Хөх нарс, P. wallichiana гэх мэт юм.

 

Илүү гарсан үрээ нууж нөөцлөх зантай тул энэ нь шинэ мод ургахад чухал үүрэгтэй. Мөн олон янзын шавьж, жижиг шувуу, өндөг, мэрэгч, улай сэг гэх мэтээр хооллодог.

 
Nucifraga caryocatactes caryocatactes

Тэд үүрээ голдуу өндөр шилмүүст модонд засах ба үргэлж наран талд зассан байдаг. 2-4 өндөг гаргаж, 18 хоног дарна. Эцэг эх хамтдаа ангаахайгаа өсгөж тэжээдэг.

Тархалт

засварлах

Бидэрт самарчшаазгай Скандинаваас Европ, Сибирь, Монгол болон зүүн Ази, Японы ой мод, хөвч, тайгад нутгалана. Тэд өргөн уудам газар тархан амьдрах ба 10,000,000км² орчим талбай эзэлнэ гэсэн тооцоо бий. Мөн өдгөө Европт 800,000-1,700,000 ш байна.

Цахим холбоос

засварлах