Швейцар нарс (Pinus cembra) нь Нарсныхан овгийн нэг зүйл нарс мод бөгөөд Европ тивийн төв хэсгийн Альпийн нуруу, Карпатын нуруу, Польш, Швейцар, Франц, Итали, Герман, Словак, Украин, Румын улсын нутгуудаар ургана. Голдуу 1500-2200 м өндөрлөг газарт ургадаг. Нас бие гүйцсэн швейцари нарс нь 25-35 м өндөр, 1.5 м голчтой. Энэхүү нарс нь нарсны дэд төрөл Strobus буюу цагаан нарсны бүлэгт хамрагдана. Навч шилмүүс нь 5-9 см урт, 4-8 см урт боргоцойтой, үр нь 8-12 мм урт. Швейцар нарс нь Сибирийн нарстай маш ойр төстэй юм.

Швейцар нарс
Австрид
Ховордолтын зэрэглэл

Бага эрсдэлтэй
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Pinophyta
Анги: Pinopsida
Баг: Pinales
Овог: Нарсныхан
Төрөл: Нарс
Дэд төрөл: Strobus
Зүйл: P. cembra
Латин нэр
Pinus cembra
Карл Линней
Pinus cembra
Pinus cembra

Хэрэглээ

засварлах

Швейцар нарс нь цэцэрлэг, хүрээлэнд чимэглэлийн зориулалтаар ихэд дэлгэрсэн мод юм. Өвлийн хатуу ширүүн улиралд сайн дасан зохицсон, -50 °C хүйтнийг тэсвэрлэх чадвартай. Боргоцойн үрийг хураан авж нарсны самар хэлбэрээр худалдаалж, хүнсэнд хэрэглэнэ. Мөн мод нь байшин барилга болон сийлбэр гэх мэтийн гар урлалд дээр үеэс хэрэглэгдэж буй.

Гадаад холбоос

засварлах