Бен Кингсли
Кришна Пандит Бханжи (Англи: Krishna Pandit Bhanji, 1943 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн) буюу Сэр Бен Кингсли (Англи: Sir Ben Kingsley) нь Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Английн жүжигчин юм.
Бен Кингсли | |
---|---|
Төрсөн | Кришна Пандит Бханжи 1943 оны 12 сарын 31 |
Ажил | Жүжигчин |
Он жил | 1966–одоо |
Намтар
засварлахБен Кингсли 1943 оны арванхоёрдугаар сарын 31-нд Английн Йоркшир тойргийн Скарборо хотод Энэтхэг гаралтай Кени эмч Рахимтулла Харжи Бханжи (эцэг)[1][2], Еврэй жүжигчин загвар өмсөгч Анна Лина Мэри Гудман (эх) нарын гэр бүлд төржээ. Театрын тайзнаас урлагийн замналаа эхэлсэн Кингсли 1967 оноос "Шекспирийн театр"-т ажиллаж байв. Улмаар 1972 онд Хаалгыг болгоомжтой онгойлго кинонд анхны дүрээ бүтээж, хэсэг хугацаанд телесериалд тоглож байв. 1982 онд Энэтхэгийн нэрт хувьсгалч Махатма Гандийн дүрийг Ганди кинонд чадварлаг бүтээж Оскарыг Шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд хүртсэн билээ. Оскарт түүнээс хойш 1992 болон 2002 онуудад Багси, Өршөөм араатан кинонуудад бүтээсэн дүрээрээ нэр дэвшиж байлаа. Кингслиг хатан хаан II Элизабетийн зарлигаар 2002 онд Британийн Эзэнт гүрний одонгоор (CBE) шагнасан байна.[3]
Эшлэл
засварлах- ↑ Film Reference.com Biography
- ↑ Husband, Stuart (24 April 2013). "Sir Ben Kingsley: 'Without a mask, I haven't got a clue'". Telegraph.
- ↑ "Sir Ben: Knighthood beats Oscar". BBC News. Retrieved 13 March 2013