Баримт нягтлах нь

Баримт нягтлахуй гэдэг нь уран зохиолын бус бичвэр дахь мэдээллийг нягтлан шалгаж зөв болон үнэн зөв байдлыг тодорхойлж, тогтоодог.

Баримт нягтлахуйг бичвэр нь хэвлэгдсэн, өөрөөр хэлбэл тарааж түгээдсний дараа (post hoc- латинаар үүний дараа ) эсвэл хэвлэж, нийтэлж олон нийтэд түгээхээс өмнө (ante hoc- латинаар үүнээс өмнө) нь хийж болдог.

Дотоодын баримт нягтлахуй бол хэвлэн нийтлэгч, хэвлэлийн газар нягталгааг хийснийг хэлдэг.

Гаднын баримт нягтлахуй бол гуравдагч этгээдээр бичвэрийг задлан шинжлүүлдэг үйл явцыг гэж нэрлэдэг.

Ante hoc баримт нягтлахуй

засварлах

Ante hoc баримт нягтлахуй буюу Хэвлэлийн өмнөх баримт нягтлахуй зорилго нь алдааг магадлахдаа түгээхийн өмнө бичвэрийг зөв болгож засаж залруулах эсвэл түгээхээс татгалзаж болдог.

Post hoc баримт нягтлахуй

засварлах

Post hoc баримт нягтлахуй буюу Хэвлэлийн дараах баримт нягтлахуй ихэнхдээ алдаа мадагтай гарсан хэвлэл нийтлэлийн дараа баримт нягталдаг, заримдаа баримт нягтлагч байгууллагын гаргасан харж шалгах хэмжигдэхүүн дээр суурилдаг.

Баримт нягтлахуй Монголд

засварлах

2014 оноос Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш нар баримт нягтлахуй талаар хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж байв.

2019 оноос Fact Check Mongolia хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Fact Check Mongolia нь factcheck.mn вэб сайт ажиллуулдаг. Тус вэб сайт нь Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь анхны бие даасан, мэргэжлийн, ашгийн төлөө бус редакц юм.

Fact Check Mongolia нь баримтыг нягтлахдаа Олон улсын баримт няглахуйн зарчмыг баримталдаг байна. Үүнд:

  • Шударга, нам бус байх
  • Эх сурвалжийн ил тод байдлыг хангах
  • Санхүүжилтийн хувьд ил тод байх
  • Арга хэрэгслийн ил тод байдлыг хангах
  • Нээлттэй, шударгаар залруулах бодлого баримтлах

зарчмыг баримталж ажиллаж байна.

Ташаа мэдээллийг илрүүлэх нь

засварлах

Санаатай болон санамсаргүй байдлаар ташаа мэдээлэл түгээх нь бий. Энэ нь гадаад болоод дотоод мэдээллийн агуулгыг бүрэн дүүрэн ойлгоогүйгээс, гадаад хэл дээрх эхийг хэлний бэрхшээлээс шалтгаалж эндүү ташаа ойлгож, ташаа мэдээлэл түгээх эсвэл зориудаар ташаа мэдээлэл түгээсэн эсэх талаар баримтыг нягталж шалгадаг. Ташаа мэдээллийг хувь хүн, хувийн жижиг вэб сайтуудаас эхлээд албан ёсны байгууллага ч гаргах тохиолдол бий.

Хуурамч мэдээг илрүүлэх нь

засварлах

Сүүлийн хэдэн жилийн турш хуурамч мэдээ болон ташаа мэдээлэл түгээмэл болж байна. Цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ташаа мэдээлэл түгээхэд бусад хэвлэл мэдээллээс илүү өртөмтгий байв. Хуурамч мэдээ нийтлэлүүд нь хувийн жижиг вэб сайтуудаас гардаг. Эдгээр мэдээ нийтлэлүүдийг ихэвчлэн зориудаар үүсгэж, ташаа мэдээллийг санаатай олон нийтэд түгээдэг. Тиймээс хуурамч мэдээний хэл хэллэг нь өдөөн хатгасан өвөрмөц байдлаар гарчигласан, эргэлзээ төрөхүйц мэдээлэл байдаг.

Хуурамч мэдээг хэрхэн таних вэ?

засварлах

Хуурамч мэдээ нийтлэлийг нягталж шалгах арга бий. Fact check Mongolia буюу factcheck.mn вэб сайтын хамт олон долоо нягталж нэг түгээ буюу "#7нягтал1түгээ" зөвлөмж гаргасан байдаг.

Ном товхимол

засварлах

Михайэл Халлер "Мэдээллийг нягтлахуй" УБ 2015

Мөн үзэх

засварлах

Баримт

Редакторлах зүй

Баримтат кино

Баримтат гэрэл зураг

Сэтгүүлчийн ёс зүй ба хэм хэмжээ

Монголын сэтгүүлчийн ёс зүйн зарчим

Цахим холбоос

засварлах