Хуурамч мэдээ гэдгийг хогон мэдээ, хиймэл-мэдээ, хувилбарт баримт эсвэл булхайт мэдээ гэж нэрлэдэг, уламжлалт мэдээллийн хэрэгслүүд (хэвлэл, өргөн нэвтрүүлэг) эсвэл цахим нийгмийн мэдээллийн хэрэгслээр зориудаар дуулиан тарьсан, ташаа мэдээлэл бүхий булхайт мэдээний хэлбэр юм. Англи хэлээр Fake news гэж нэрлэдэг бөгөөд өдгөө Монголын сэтгүүл зүйд Фейк ньюс гэсэн дуудлага үгээр нь ашиглах нь бий. "Fake" хэмээх англи үгийг хар ярианы өнгө аясыг нь алдагдуулалгүйгээр монголчлох хамгийн оновчтой хувилбар нь “Хулхи” гэдэгтэй дүйх юм. Хуурамч мэдээ буюу Хулхи мэдээ нь цахим мэдээллийн эрин зуунд улам бүр нэмэгдэж байна.

Ташаа мэдээлэл нь гол төлөв нийгмийн сүлжээгээр тардаг, гэхдээ хааяа гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах нь бий. Тиймээс Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмын есдүгээр зүйлд: "Буруу ташаа мэдээлэл гаргасан бол засч залруулахын төлөө бололцоотой бүхнийг хийнэ" гэж заасан байдаг.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Fake news” гэсэн нэр томьёог сонгон, их төлөв хэрэглэдэг байна. Тэрбээр @realDonaldTramp хаягаараа “Хуурамч мэдээлэгчид илүү цагаар ажиллаж байна. Эдийн засаг болон бусад салбарт ихээхэн амжилт гарч байгаа боловч миний талаар сүлжээний 91 хувь нь сөрөг “Fake news” мэдээ, мэдээлэл нийтэлж байгаа талаар дөнгөж сая мэдээлсэн. Бид авлигад автсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй ажиллахдаа яагаад ийм идэвхтэй байдаг юм. 2018.05.18.” хэмээн жиргэж байв.

Мөн үзэх

засварлах

Баримт

Баримт нягтлахуй

Мэдээллийг нягтлахуй

Эх сурвалж

Редакторлах зүй

Цахим холбоос

засварлах