Редакторлах зүй (Редактирование. Editing). Редакторлах гэдэг үг латин: redigo, redactum – “засах, залруулах” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо бөгөөд хожим “цэгцлэх, үнэмшүүлэх, ойртуулах, хүргэх” гэсэн утгыг давхар агуулах болжээ.

Тойм ойлголтЗасварлах

Орчин үед редакторлах ажлыг төрөл бүрийн бичмэл утга зохиолын эхтэй ажиллах явдал гэж ойлгож болно. Редакторлах зүйг толь бичгүүдэд: “Зохиогчийн гар бичмэлийг хэвлэлд бэлтгэх ажлыг редакторлах зүй гэнэ. Редакторлах зүй нь бүтээлийн агуулга, түүний бүтэц, арга барилд гарсан алдаа мадгийг арилгахад чиглэгдэнэ. Түүнчлэн сонин, сэтгүүл, уран зохиолын цомирлог зэрэг тогтмол хэвлэлийг удирдах үйл ажиллагааг редакторлах зүй хэмээнэ” (211.5) гэж тодорхойлсон байдаг. Дээрх тодорхойлолтыг үндэслэн ном, тогтмол хэвлэлийн үйл ажиллагааг удирдах, бүтэц зохион байгуулалт, агуулга чанарыг сайжруулах, хянан найруулж, хэвлэлд бэлтгэх зорилго бүхий утга зохиолын ажлын тодорхой нэг салбарыг редакторлах зүй гэж нэрлэж болно.

ЗорилгоЗасварлах

Редакторлах зүйн зорилго нь олон нийтэд зориулж буй утга зохиол, сэтгүүл зүйн аливаа бүтээлийн агуулга хэлбэрийн нэгдлийг хангах, онол уран сайхны өндөр төвшинд байлгах, үг үсэг, хэл найруулгын ямар ч алдаа мадаггүй гаргах, ном хэвлэлийг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн удирдах, уран бүтээлчдэд сайн чанартай бүтээл туурвихад туслахад оршино. Редакторлах зүйн судлах зүйл нь утга зохиол, сэтгүүл зүйн бүтээлийн эхийг хэвлэлд бэлтгэх, зохиогчийн гар бичмэл дээр хийх хянан найруулах ажил, хэвлэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах, хянах арга технологи, ном, хэвлэл мэдээллийн газрын бүтээлч ажлыг удирдах, төлөвлөх арга барил зэрэг болно.

Судлах зүйлЗасварлах

Авиа зүй, үг зүй, үгсийн сан судлал, өгүүлбэр зүйн цогц нийлэмж хичээл юм. Нэг үгээр хэлбэл хамгийн ойлгомжтой, хамгийн уран яруу, товч тодорхой цэгцтэй чадамгай илэрхийлэх аргыг олох зорилгоор хэлэнд байгаа тэрхүү учир зорилгод нийцэхүйц  арга хэрэглүүрийг задлан шинжилж хэрэглээний талаас нь хэрэглэх онцлогийн үүднээс харилцааны тухайн зорилго нөхцөлтэй холбон авч үзэхдээ: Авиа зүй, үгсийн сан судлал, үг зүй, өгүүлбэр зүй зэрэг хэл шинжлэлийн бусад салбартай нягт холбоотой үздэг. Редакторлах арга зүй нь дээр дурдсан салбар ухааныг тус тусдаа шинжлэн нягталдаг хэлний олон талын нэгдмэл ухаан юм. Хэлний хэм хэмжээний нарийн ойлголт юм. Найруулга зүй нь үг хэллэгийн хэрэглэгдэх хэм хэмжээ олон янзын өнгө аяс илтгэх байдал ямар нийлэмж үүсгэж хэрхэн яруу хэрэглүүр үүсгэж байгааг анхааран судалдаг юм.

Ур чадварЗасварлах

Хамгийн сайн редактор буюу редакторлах зүйн ур чадвартай хүүн хамгийн товч бичдэг. Найруулга зүйн  судлал бол онол дадлагын чухал ач холбогдолтой.

  1. Хэлний соёлыг дээшлүүлэх
  2. Бичлэгийн ур чадварыг дээшлүүлэх
  3. Хэл ярианы чадамжийг нэмэгдүүлэх
  4. Залуусын хүмүүжилд  хэлний баялаг мэдлэг нэмэгдүүлэх гэж дурдаж болно.

Мөн үзэхЗасварлах

Редактор

Ном

Сонин

Хэвлэл

Баримт нягтлах нь

Редакторлах зүйн зарчим

Редакторлах зүйн онол дадлага

Сэтгүүл зүй