Бам (Иран)
Бам (Англи: Bam) нь Исламын бүгд найрамдах Иран улсын Керман мужид орших Бам цайзыг тойрсон хот юм. 2003 оны газар хөдлөлтөөс өмнө 43000 гаруй хүн амтай хот байв.
Бам ба түүний соёлын дурсгалууд* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Бам хот | |
Улс | Иран |
Төрөл | Соёлын |
Шалгуур | ii, iii, iv, v |
Дугаар | 1208 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 2004 (28-р чуулган) |
Мөхөх аюултай | 2004- |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Бам цайзыг хэн байгуулсан талаар нилээд олон ялгаатай таамаглалууд байдаг. Зарим судлаачдын үздэгээр бол Персийн эзэнт гүрний үед үндэслэгдсэн гэх бөгөөд МЭӨ 250 – МЭӨ 226 оны хооронд байгуулсан гэдэг. Эдийн засгийн болон арилжааны маш чухал байршилтай Бам хот нь нэхмэл эдлэл, хувцасаараа бүс нутагтаа алдаршжээ. Араб аялагч, газарзүйч Ибн Хавкал (943-977) өөрийн бичсэн Сурат-ул-ард (Дэлхийн зураглал) номондоо Бам хотын тухай ийн өгүүлжээ.
Эртний Арг-е Бам цайз нь 2000 гаруй жилийн настай бөгөөд Парфийн улсын үед байгуулагдсан ч ихэнх барилгууд нь Сафавидын улсын үед бий болсон гэж үздэг.
1722 онд Афганчууд уг хотод халдан довтолж, дээрэмдснээр хүн ам нь дайжин орхигджээ. Хожим нь хүмүүс Бам хотод аажмаар эргэн суурьших болсон ч Ширазын байлдан дагуулагчдаас болж дахин эзгүйрчээ. Ширазын эзэмшилд байхдаа цэргийн хуарангийн үүрэг гүйцэтгэдэг байжээ. Бамын орчин үеийн хот нь Бам цайзын түшиглэн бий болсон бөгөөд ХАА, аж үйлдвэрийн төв болж, хурдацтай хөгжих болжээ. Гэвч 2003 онд газар хөдлөлтөд өртөн ихээхэн эвдэрсэн байна.
Рихтерийн шаталбараар 6.3 баллын хүчтэй газар хөдлөлт болоход тус хотын ихэнх барилгууд нурж, үүний улмаас Бам хот болон түүний ойролцоох нутгийн 26271 хүн амь эрсдэж, 30000 гаруй хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн дараа хотыг шинээр сэргээн байгуулж байна.
Цахим холбоос
засварлах- Travel magazine story on Bam as a tourist destination
- Newspaper item: "The Lost Beauty that was Bam"
- BBC story: "Bam: Jewel of Iranian heritage"
- Population figures from World-Gazetteer.com
- Digital Silk Roads Project – Citadel of Bam. Photos and movies
- To Bam & back by Asghar Riahi
- FallingRain Map - elevation = 1058m
2003 оны газар хөдлөлт
засварлах- BBC news report
- CNN news report
- CNN report on rescue efforts
- IRINNews.org "Special on Bam three months on"
- IRINNews.org "Tehran lowers Bam earthquake toll"
Сэргээн засварлалт
засварлах- Reconstruction efforts in quake-devastated Bam continue two years on
- Arg-e Bam – The BAM Citadel – Film Documentary:
- Arg e Bam Movie Documentary – The BAM Citadel